🇲🇳 Тулгар төрийн 2234 жил,
🇲🇳 Их Монгол улс байгуулагдсаны 819 жил,
🇲🇳 Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
🇲🇳 Ардын хувьсгалын 104 жил,
🇲🇳 Ардчилсан хувьсгалын 35 жил,
📜 Эртний түүхт Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам өнөөдөр эхэлж байна.
Энэ үеэр Ховдын нисэхийн Улаанааг Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ойн медалиар шагналаа.
Түүний хувьд онгоцоор ирснийг угтаж, явж буй нэгнийг үдэж өгдөг ажил хийдэг, гэмгүй цайлган нэгэн.
Тэрээр сүүлийн 20 гаран жил бусдад тусалдаг энэ ажлаа хийсээр ирсэн учир нисэхийн орон тооны бус ажилтан гэж ярих нь ч бий.
Ирсэн, явсан зочдын ачаа барааг нааш цааш зөөхөд нь сэтгэлээрээ туслаж, хүүхэд шиг үргэлж инээж явдаг нисэхийн Улаанаа өнөөдөр энгэртээ түүхэн ойн медалыг гялалзуулав.
Хариулт (0 )