khovd.mn

Нүхэн жорлонгийн асуудлаар тэднийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна

“Буянт гол” болон Ховд аймгийн төвийн зарим хэсгүүдэд суурилуулсан “Эко” нэртэй нүхэн жорлонгийн асуудлыг манай сайтын редакци ил болгож олон нийтэд мэдээлсэн. Тухайлбал: “Буянт гол”-ын ай сав дагуу 34 ширхэг нүхэн жорлонд 255 сая төгрөг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ариун цэврийн байгууламжид 155 сая төгрөг, мөн “Буянт гол”-ын зуслангийн ариун цэврийн байгууламжид 108 сая төгрөг, морины […]

0
674
Нүхэн жорлонгийн асуудлаар тэднийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна

“Буянт гол” болон Ховд аймгийн төвийн зарим хэсгүүдэд суурилуулсан “Эко” нэртэй нүхэн жорлонгийн асуудлыг манай сайтын редакци ил болгож олон нийтэд мэдээлсэн.

Тухайлбал: “Буянт гол”-ын ай сав дагуу 34 ширхэг нүхэн жорлонд 255 сая төгрөг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ариун цэврийн байгууламжид 155 сая төгрөг, мөн “Буянт гол”-ын зуслангийн ариун цэврийн байгууламжид 108 сая төгрөг, морины барианы эко нойлд 48 сая 500 мянган төгрөгийг зарцуулах тухай дөрвөн удаагийн захирамжийг Жаргалант сумын засаг дарга асан Ц.Цогтбаяр үйлдсэн байдаг.

Дөрвөн удаагийн захирамжийг үйлджээ

Эдгээр захирамжид тусгагдсан нийт төсөв нь 566 сая 500 мянган төгрөг болж байна.

Гэтэл төрийн худалдан авах ажиллагаа болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж шууд гэрээгээр өндөр дүнтэй ажлыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн нь анхаарал татаж байна.

Т.Мягмардорж захиралтай “Талст чиглэл” ХХК 1 ширхэг нойлыг 3 сая 250 мянган төгрөгөөр “Шим ус” ОНӨААТҮГ-т худалдаалсан гэх боловч үнэн хэрэгтээ 1 ширхэг нойлыг 7,5 сая гэж үнэлээд төсвөө бүрэн суулгасан байгаа юм.

Уг асуудлаар бид Ховд аймаг дахь төрийн аудитын газрын аудитор Д.Энхжаргалаас тодрууллаа.

Төрийн аудит хийсэн гүйцэтгэлийн аудитаар хууль зөрчсөн ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

Тодруулж хэлбэл төсөв гаргасан компани үнэнд нийцэхгүй төсөв хийсэн, ажлын даалгаварууд зөрсөн, өөрөөр хэлбэл ажлын даалгаваруудыг зохиомлоор үйлдсэн, бусдад илт давуу байдал үүсгэж шууд гэрээгээр өндөр өртөгтэй ажлыг гүйцэтгүүлэх гэрээг Шим ус ОНӨААТҮГ-тай хийсэн нь ноцтой зөрчил гэж үзэж байгаа юм.

Уг асуудлын хүрээнд Жаргалант сумын засаг дарга асан Ц.Цогтбаяр, орлогч дарга асан Б.Туулайтулга нарыг эрүүгийн хуулийн 22.1-зааснаар бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэн авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл