khovd.mn

Нүхэн жорлонг “Талст чиглэл” ХХК хийж гүйцэтгэсэн байна

Өнгөрөгч 2024 онд Ховд аймгийн “Буянт гол”-ын лагер болон баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэн, Мөсний баяр, Морины бариа гэх зэрэг газруудад нийт 40 ширхэг нүхэн жорлонг төсвийн мөнгөөр хийж гүйцэтгэсэн байна. Нэг ширхэг нойл хамгийн багадаа 7,5 сая төгрөг, зарим хос нойлууд 38 сая төгрөгийн өртгөөр хийгдсэн. Нийт нойлын үнийн дүн 460 орчим сая төгрөг […]

0
802
Нүхэн жорлонг “Талст чиглэл” ХХК хийж гүйцэтгэсэн байна

Өнгөрөгч 2024 онд Ховд аймгийн “Буянт гол”-ын лагер болон баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэн, Мөсний баяр, Морины бариа гэх зэрэг газруудад нийт 40 ширхэг нүхэн жорлонг төсвийн мөнгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Нэг ширхэг нойл хамгийн багадаа 7,5 сая төгрөг, зарим хос нойлууд 38 сая төгрөгийн өртгөөр хийгдсэн.

Нийт нойлын үнийн дүн 460 орчим сая төгрөг болж байгаа юм. Эдгээр нойлууд нь стандарт шаардлага хангахгүй, байгаль орчинд ээлгүй, газрын хөрсийг бохирдуулж байгаа талаар байгаль орчны салбар байгууллагууд онцлов.

Тэгвэл“Эко” нэрээр халхавчлагдсан нүхэн жорлонг хийж гүйцэтгэсэн “Талст чиглэл” ХХК-ийн захирал Т.Мягмардоржоос утсаар тайлбар авлаа.

Тэрээр хэлэхдээ манай  компани нэг ширхэг нойлыг 3 сая 250.000 төгрөгөөр үйлдвэрээс гаргасан гэж ярив.

Тэгвэл үлдсэн 4 сая 250.000 төгрөг хаана очиж нэмэгдэв гэдэг нь анхаарал татаж байна.

Цаашид энэ мэт төсвийн мөнгө үр ашиггүй зүйлд зарцуулагдсаар байх уу, хариуцлага тооцох тогтолцоонд шилжих үү, нойлын төсвөөс хэн нэгэн ашиг хонжоо харсан байж болох уу гэх зэрэг олон асуултууд урган гарч байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл