khovd.mn

н.Цогзолмаа: Энэ төсөл явах ёстой, ёсгүй гэдгийг би хэлэх боломжгүй.

н.Цогзолмаа: Ховд аймгийн Мянгад суманд Халзан бүрэгтэй төсөл хэрэгжих менежментийн төлөвлөгөө нь 2024 оны 10-р сарын 20-ны өдөр батлагдаад манай байгууллага дээр ирсэн. Өмнөх оны төлөвлөгөөнд бас батлагдаж ирээд аймгийн Засаг даргын Захирамжаар ажлын хэсэг байгуулагдан үнэлгээг нь хийж байсан. Тухайн хайгуулын ажил нь эхлээгүй байгаа. БОАЖЯ, УУЯ-аас төлөвлөгөөг нь батлаад ирүүлсэн бол бид нарт […]

0
150
н.Цогзолмаа: Энэ төсөл явах ёстой, ёсгүй гэдгийг би хэлэх боломжгүй.

н.Цогзолмаа: Ховд аймгийн Мянгад суманд Халзан бүрэгтэй төсөл хэрэгжих менежментийн төлөвлөгөө нь 2024 оны 10-р сарын 20-ны өдөр батлагдаад манай байгууллага дээр ирсэн.

Өмнөх оны төлөвлөгөөнд бас батлагдаж ирээд аймгийн Засаг даргын Захирамжаар ажлын хэсэг байгуулагдан үнэлгээг нь хийж байсан.

Тухайн хайгуулын ажил нь эхлээгүй байгаа. БОАЖЯ, УУЯ-аас төлөвлөгөөг нь батлаад ирүүлсэн бол бид нарт эсэргүүцэх зүйл байхгүй байгаа. Бид эрхийнхээ хүрээнд хяналт тавина. Манай Байгаль орчны хяналтын улсын байцаагч холбогдох бичиг баримтыг нь хянаад явж байгаа. Одоогоор манай байгууллагад ямар нэг хор хөнөөлтэй талаар мэдэгдсэн зүйл байхгүй.

Ховд аймгийн БОАЖГ-аас Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газрын хэвлий хариуцсан мэргэжилтэн 2 тухайн компанийн хүмүүстэй уулзаж бичиг баримт материалаа авч ирж шалгуулахыг шаардаад байж байна.

Энэ төсөл явах ёстой, ёсгүй гэдгийг би хэлэх боломжгүй.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл