Баруун бүсийн төв зах дээр гал гарч байна гэх дуудлага энэ өглөөний 11:31 цаг орчимд Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлага мэдээллийн мөрөөр ОБГ-ын гал түймэр унтраах аврах 48-р ангийн бие бүрэлдэхүүн газар дээр нь очиж 20 минутын хугацаанд гал түймрийг бүрэн унтрааж ажиллалаа. Тухайн иргэний үйл ажиллагаа явуулдаг нэг павилонд гал гарсан байгаа юм. Гар ажиллагаатай зуух ажиллуулдаг байсан тул яндангын халалтын төөнөлтөөс үүдэн дээвэр хэсэгтээ гал гарсан байх магадлалтай гэдэг тайлбарыг ОБГ-аас өглөө.
Галын дүгнэлт эцэслэн гараагүй байна. Хэрэв их хэмжээний гал гарсан бол олон арван бизнес эрхлэгчдийн бараа материал галд өртөх эрсдэл үүсэх магадлалтай юм. Иймд баруун бүсийн төв зах дээр гар ажиллагаатай зуух ажиллуулдаг бизнес эрхлэгчид аюулгүй байдлаа хангаж үйл ажиллагаагаа явуулах шаардлагтай байна.
2022.01.28






















Хариулт (0 )