Монголчууд 34 жилийн түүхэнд 9 дэхь удаагаа парламентийн сонгууль өгөх гэж байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй, парламентийн гишүүдийн тоо нэмэгдсэн, тогтолцоо, бүсчлэл өөрчлөгдсөн гурван том өөрчлөлттэй, маш өвөрмөц сонгууль болох гэж байна.
Монгол улс ардчилалын замаар 34 жил яваад сайхан өөрчлөлт гарсан. Гэвч иргэдэд баялаг очдоггүй, төрд нь хулгайн үүрлэчихсэн. Энэ бүгдийг засаж залах гэдэг суурь ойлголт юм. Бид бүгдээрээ эрх ашгаараа нэгдэж нийлж, бүсчилсэн хөгжлийг ярьж ажиллах нь чухал.
Өнгөрсөн 4 жил УИХ-ын гишүүнээр ажиллалаа. Иргэдийн орлого нэмэгдүүлэх, төрийн авлигыг багасгах, төрийн өмчийн компаниудын оролцоог хязгаарлах зэрэг олон хуулийн төслүүд дээр ажиллаж, батлууллаа. Мөн “Тусгаар тогтнол” нэртэй үндэсний баялагийн сангийн тухай хуулийг өргөн барьсан. Үүнийг Засгийн газраас өөр хувилбараар хэрэгжүүлээд явж байна.
Анх удаа Монгол улсад батлагдаад явж байгаа “Баялагийн сангийн тухай хууль”-ийг засаж залруулах, өөрчлөх, сайжруулах, асар олон зүйл байгаа гэж боддог. Энэ чиглэлд ажиллана.






















Хариулт (0 )