khovd.mn

Ойрын өдрүүдийн цаснаар Булган суманд 400 гаруй бог мал хорогджээ.

БУЛГАН СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН МЭДЭЭЛЭЛБулган суманд 2022 оны 11 дүгээр сарын 21-26 -ны өдрийг дуустал их хэмжээний цас орж сумын нийт нутаг дэвсгэрт 35-120 см хүртэл цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдлээ. – Тус сумын Онцгой комиссын 11 сарын 27-ы хуралдаанаар дараах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна.1. 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр сумын […]

0
312
Ойрын өдрүүдийн цаснаар Булган суманд 400 гаруй бог мал хорогджээ.

БУЛГАН СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
Булган суманд 2022 оны 11 дүгээр сарын 21-26 -ны өдрийг дуустал их хэмжээний цас орж сумын нийт нутаг дэвсгэрт 35-120 см хүртэл цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдлээ.
– Тус сумын Онцгой комиссын 11 сарын 27-ы хуралдаанаар дараах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна.
1. 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр сумын Онцгой байдлын хэлтсийн 8 хүний бүрэлдэхүүнтэй 2 бүлэг малчидтай хамтран Баянгол, Баянсудал багийн нутаг дэвсгэр болох Тошилт, Жаргалт, Дээд нарийн, Доод нарийн чиглэлд зам гаргаж, бэлчээрлэх боломжгүй болсон төл малыг Булган сумруу татан оруулах ажлыг зохион байгуулан ажиллаа.
2.Баянгол багийн Засаг дарга Б.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг Дарьт, Баянголын чиглэлд зам гаргаж өндөр настан 8, болон бага насны 10 хүүхэд нийт 16 иргэнийг сумын төвд оруулж ирсэн бөгөөд 30 суурь малыг Хагшаал, Харганатын чиглэлд оруулж ирэх ажлыг зохион байгууллаа.
3.Хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч дэд хурандаа Батхүү ахалсан ажлын хэсэг Алагтолгой багийн Шар булаг, Ихэр толь, Худаг, Улаан үзүүрийн чиглэлд туулах чадвар бүхий автомашинаар зам гаргаж, малчдыг Булган голын хөндийд нүүж ирэх бололцоог ханган ажиллаа.
4.2022.11.30-нд Байтаг, Олонбулаг, Уушгийн чиглэлд Хилийн цэргийн 0130 дугаар анги зам гаргаж, , Нэгдсэн эмнэлгээс малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
2022.11.29-ний байдлаар Баянгол чиглэлд 6 суурь мал, Тошилтын чиглэлд 2 суурь, Жаргалтын чиглэлд 2 суурь, Дээд нарийнд 4 суурь, Доод нарийнд 8 суурь, Уст мэлхийтэд 2 суурь, Хуурай мэлхийтэд 3 суурь, Улаан үзүүрийн чиглэлд 3 суурь, нийт 30 суурь мал Булган голд орж ирж буух өтөг, бууцны бололцоогүйн улмаас байгаа газраа үлдэхээр шийдвэрлээд байна.
Цаг агаар -40 хэм хүрч огцом хүйтэрч, хүчтэй салхи шуурга болсны улмаас өнөөдрийн байдлаар 400 гаруй бог мал хорогдсон мэдээтэй байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС
2022.11.29

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл