Манай сайтын сурвалжлах баг энэ удаад Ховд аймгийн ЗДТГ-ын дарга удирдлагууд, төрийн албан хаагч нар хэрхэн цаг баримтладаг, ажлын цагаа хэр үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа эсэхийг нэгэн өглөөний сурвалжлагаар харууллаа.
Төрийн албан хаагчид, дарга нар оройтож харьдаг, зарим нь ажил дээрээ хонодог тул өглөөд ажлын цагаасаа хоцрох шалтгаан болж байгааг тайлбарлалаа. Бид хууль дүрмийн дагуу, хөдөлмөрийн тухай хуулиа дагаж мөрдөх ёстой. Гэтэл ялангуяа дарга нар оройтож харьсан учир ажлын цагаасаа хоцордог гэх тайлбарыг өгч байна. Тухайн өдөр манай сурвалжах баг 08:00 цагаас эхлэн 09:10 хүртэл аймгийн ЗДТГ дээр ажиллаж төрийн албан хаагчид, дарга нар цагаа хэрхэн баримталж байгааг сурвалжиллаа. Ялангуяа дарга нар цагаа баримталж цагтаа ажилдаа ирсэнгүй. Ажлын цаг эхлээд 30,40,60 минут болоход засаг даргаасаа эхлээд нэр бүхий хэд хэдэн дарга нар ирээгүй юм.Харин тухайн өдөр аймгийн ЗД-ын орлогч Т.Дэлгэрсайхан ажлын цагаасаа бүтэн нэг цагаар хоцорч ирэв.Харин түүнийгээ оройтож харьсан учир хоцорлоо гэх тайлбарыг өгч байгаа юм.Тэгвэл оройтож харих нь цаг баримтлахгүй байх шалтгаан мөн үү гэх асуулт гарч байна. Бид хууль дүрмийг мөрдөх гэж гаргадаг, гэтэл дарга нар зөрчөөд байдаг нь энгийн үзэгдэл болсны нэг жишээ энэ юм.






















Хариулт (0 )