khovd.mn

Оюутан цэргийн бүртгэл энэ оны 3 дугаар 1-ээс 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ

Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б. Ганхуягаас “ОЮУТАН ЦЭРЭГ” Сургалтын бүртгэлийн талаар тодрууллаа. Тэрээр Монгол Улсын Цэргийн хуульд заасны дагуу оюутан цэргийг цэргийн мэргэжил олгох сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Уг сургалт 11 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 2026 оны “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний […]

0
24
Оюутан цэргийн бүртгэл энэ оны 3 дугаар 1-ээс 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ

Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б. Ганхуягаас “ОЮУТАН ЦЭРЭГ” Сургалтын бүртгэлийн талаар тодрууллаа. Тэрээр Монгол Улсын Цэргийн хуульд заасны дагуу оюутан цэргийг цэргийн мэргэжил олгох сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Уг сургалт 11 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

2026 оны “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ.

Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем “E-Mongolia”-иар явагдана. “Оюутан цэрэг” хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болжээ.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

✔Магадлан итгэмжлэгдсэн их дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд суралцдаг байх;

✔Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

✔️Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;

✔Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг шаардлага тавигдана.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл