О.Амгаланбаатар: Малчид өөрсдөө “МАЛЫН ЭЗЭН-ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭН” болох ёстой.
Монголын малчид байгаа учраас нутаг орон эзэнтэй байна. Иймээс малчидаа дэмжинэ гэж ярихаас илүү төрөөс бодлогоор үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна.
Манай Говь-Алтай аймаг “МАЛЫН ЭЗЭН-ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭН” болж, сэтгэж шийдэх ажлыг малчидтайгаа хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд:
Алтайн 3000 гаруй малчид зөвлөлдөж
Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох,
Малчид, орон нутгийн иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх
Ажлын байр бий болгох
Нутагтаа ая тухтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх
ГАРЦ ШИЙДЭЛ нь малчид өөрсдийн хөрөнгө, хүч санхүүгээ нэгтгэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг шат дараатай байгуулах саналыг 99 хувь нь дэмжлээ. Манай аймгийн малчдын төлөөлөл БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны малчдын сайн туршлага судлахаар очоод ирсэн.
Сүүлийн 30 жил шилжилтийн олон цаг үеийг давж, өөрчлөлтийг хүлээсэн Монгол малчдын орлогыг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна.
Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуу малчин өрхийг дэмжин шинэ гэр бүл болсон өрхөд 50 эх мал олгож, малжуулах ажлыг эхлүүллээ.






















Хариулт (0 )