Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяа нь жолооны эрхийн үнэмлэхгүй, архидан согтуурч авто машин жолоодож яваад хүн дайрч хүнд гэмтэл учруулсан Б.Баяртуяад холбогдох хэргийн шүүх хурал Ховд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болсон байна. Шүүхээс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Баяртуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2.1, 2.2, 2.3-т зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар машин жолоодож явган зорчигчийг дайрч хүнд гэмтэл учруулсан хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэжээ.
Шүүхээс жолооны эрхгүй хүнийг дахиад жолооны эрхийг хассан нь ойлгомжгүй, илт нэг талд үйлчилсэн хөнгөн шийтгэл оногдууллаа гэж хардлага төрүүлэхэд хүргээд байна.
Шүүх нэг ёсондоо согтуугаар авто машин жолоодоод хүн дайрч гэмтээвэл ердөө 6 сараар тэнсэх ял оногдуулаад өршөөж болно, гэх ойлголтыг төрүүлж байгаа нь дэндүү харамсмаар. Шүүх нь энэрэнгүй хандсан юм байж, тэгвэл Б.Баяртуяа даргад МАН болон эрх бүхий байгууллагын шийдвэр гаргах түвшнийхэн нь хэрхэн яаж хариуцлага тооцох вэ, цаашид үүрэгт ажлаа хийсэн хэвээр байх уу гэх мэтчлэн асуултууд гарч ирж байна. Ялангуяа эрх мэдэлтэй, албан тушаалтай, ар талтай хүмүүст шүүхийн байгууллага шударга үйлчлэхгүй байна гэх шүүмжлэлүүд ч олон нийтийн дунд яригдсаар ирсэн. Бид энэ асуудлыг эргэн мэдээлнэ.






















Хариулт (0 )