Орон нутгийн сонгуулийн үр дүнд Ховд аймгийн Ардчилсан нам 27 суудлаар үнэмлэхүй ялалт байгуулсан. Ялалт байгуулсан нам засаглах нь зүй ёсны хэрэг. Гэтэл Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч С.Болдсайхан хэсэг бүлэг залуустай нэгдэж намын бодлогоо сөрж, МАН-ын намтай МАНАН үүсгэж засгийн эрхийг авах гэж байна гэх мэдээллийн мөрөөр тодрууллаа. Маргааш буюу 2024.10.25-ны өдөр аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно. Уг хурлаар ИТХ-ын даргыг сонгох юм. Тийм ч учраас ялалт байгуулсан намын бүлэг болох Ардчилсан нам өнөөдөр бүлгийн хурлаа хийж байгаа юм. Ардчилсан намын хувьд сүүлийн 8 жил засаглаж чадаагүй. Харин энэ удаад үнэмлэхүй ялалт байгуулснаар засгийн эрхийг авч байгаа юм. Гэтэл хэсэг бүлэг залуучууд намын бодлогоо сөрж байгаа нь анхаарал татаж байна. С.Болдсайхан хэлэхдээ би орлогч даргад Э.Анхбаярыг нэр дэвшүүлж байна, хэсэг бүлэг хүмүүс “ах нар” нэгдээд асуудлаа шийдээд байгаад дургүйцэж байна, би өөрөө аймгийн засаг даргад нэр дэвших эсэх асуудлыг манай нам дотооддоо асуудлаа хэрхэн яаж шийдэх вэ гэдгээс шалтгаална гэв. Харин Ардчилсан намын дарга М.Амарсанаагийн хувьд залуучуудын амбицыг бид хүлээн зөвшөөрнө, бид дотооддоо асуудлаа шийднэ гэх тайлбарыг өглөө. 8 жилийн дараа ялалт байгуулсан Ардчилсан нам дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй, ашиг сонирхолдоо хэт хөтлөгдөж, албан тушаалын төлөө сөрөг хүчнийхээ урхинд орж засгийн эрхээ булаалгах уу эсвэл дотоод эв нэгдлээ хангах уу гэдэг сонголттой тулгараад байгаа юм.






















Хариулт (0 )