khovd.mn

С.Бямбацогтын санаачилсан “Шинэ Ховдын төслүүд” аймгийн хөгжлийг түүчээлж байна.

Хашаандаа сайхан амьдарья төслийн загварын амины орон сууцны нээлт боллоо.УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар “Хашаандаа сайхан амьдарья” төсөл Ховд аймагт хэрэгжсэн. Төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын айл өрхүүд цэвэр, бохир усны шугамд хөнгөлөлттэй үнээр холбогдоод байна. Тэгвэл өнөөдөр тус төслийн “Загварын амины орон сууц”-ны нээлт боллоо. Ингэснээр иргэд нэг айлын, хоёр […]

0
492
С.Бямбацогтын санаачилсан “Шинэ Ховдын төслүүд” аймгийн хөгжлийг түүчээлж байна.

Хашаандаа сайхан амьдарья төслийн загварын амины орон сууцны нээлт боллоо.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар “Хашаандаа сайхан амьдарья” төсөл Ховд аймагт хэрэгжсэн.
Төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын айл өрхүүд цэвэр, бохир усны шугамд хөнгөлөлттэй үнээр холбогдоод байна.
Тэгвэл өнөөдөр тус төслийн “Загварын амины орон сууц”-ны нээлт боллоо. Ингэснээр иргэд нэг айлын, хоёр айлын, дөрвөн айлын загварын амины орон сууцнаас сонгон чанартай, зөв төлөвлөлттэй, хямд үнэтэй амины орон сууцыг хашаандаа барих боломжтой болж байна.
Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, Ховдын өргөө ХХК-ийн захирал М.Ганзориг болон холбогдох албаны төлөөлөл оролцож, Жаргалант сумын 12 багийн засаг даргад амины орон сууцны зураг төслийг гардуулан өглөө.
Ховд аймгийн иргэд хашаандаа сайхан амьдрах боломж бий болж байна. Мөн амины орон сууц барьж, цэвэр бохир усны шугаманд холбогдсоноор айл өрхүүдийн үл хөдлөх хөрөнгөний үнэ цэн өсөх боломжтой болж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл