khovd.mn

С.Бямбацогт: Намын гишүүдийн эрхийг хэсэг бүлэг цөөн хүмүүс хааж боож болохгүй

С.Бямбацогт: Намын гишүүдийн эрхийг хэсэг бүлэг цөөн хүмүүс хасаж болохгүй. Ховд аймгийн МАН-ын бага хурлын 263 төлөөлөгч сонгогдох ёстой. Үүний 17 төлөөлөгчийг намын хуралд оролцуулахгүй гэдэг асуудал яригдаж байна. Намын анхан шатны байгууллагын жирийн гишүүд өөрийгөө төлөөлүүлээд сонгоод явуулсан байхад нь оролцуулахгүй гэж байгаа нь сонин санагдаж байна. Хэрэв дүрэм, журмаа зөрчсөн байсан бол намын […]

0
602
С.Бямбацогт: Намын гишүүдийн эрхийг хэсэг бүлэг цөөн хүмүүс хааж боож болохгүй

С.Бямбацогт: Намын гишүүдийн эрхийг хэсэг бүлэг цөөн хүмүүс хасаж болохгүй.

Ховд аймгийн МАН-ын бага хурлын 263 төлөөлөгч сонгогдох ёстой. Үүний 17 төлөөлөгчийг намын хуралд оролцуулахгүй гэдэг асуудал яригдаж байна. Намын анхан шатны байгууллагын жирийн гишүүд өөрийгөө төлөөлүүлээд сонгоод явуулсан байхад нь оролцуулахгүй гэж байгаа нь сонин санагдаж байна. Хэрэв дүрэм, журмаа зөрчсөн байсан бол намын хяналтын хороо гомдол асуудал байна уу гэдгийг нягтлаад гурван хоногийн дотор шийдэх байсан. Гэтэл тэр хяналтын хороо нь хурал эхэлж байгаа өдөр 17 хүнийг хасна гэхээр тухайн нөхөд нэлээд гомдол саналтай байна. Тухайн сумынхаа МАН-ыг төлөөлөөд аймаг, сумын иргэдийн хуралд удаа дараа суучихсан, одоо сууж байгаа төлөөлөгч нарыг намын бага хуралд оролцуулахгүй гэж байгаа нь харамсалтай байна. Мянгад, Чандмань, Ховд, Булган, Үенч сумдаас ирсэн төлөөлөгчдийг хасаж байх жишээтэй. Миний байр суурь бол нэгэнтээ намын анхан шатнаас төлөөллөө сонгоод явуулсан төлөөлөгч нарыг хуралд нь оролцуулъя гэсэн байр суурьтай байна.

Ховдчууд тогоон дотроо асуудлаа шийдэж сурсан. Асуудлыг олон талаас нь мэтгэлцдэг. Гэсэн хэдий ч эцэстээ зөв шийдвэр гаргаж сурсан ухаантай ард түмэн. Тийм учраас Ховдчууд асуудлаа өөрсдөө шийдээд явчих ухаантай ард түмэн. Миний хувьд ч орон нутгийнхаа жаргал зовлонг мэддэг энэ нутагтаа төрж өссөн сэтгэл зүрхээ зориулаад ажиллаж байсан, цаашдаа ч сэтгэл зүрхээ зориулаад ажиллаж чадах ийм хүн намын дарга болоосой гэж хүсэж байгаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл