khovd.mn

“ТАРВАС”-ыг тарихад 18 төрлийн элмент хэрэглэдэг байна

ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО Ховд аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн 2025 нэгдсэн арга хэмжээ Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газарт боллоо. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Жаргалант суманд газар тариалан эрхэлдэг 280 гаруй иргэн ,8 аж ахуй нэгж 280 гаруй га талбайд тариалалт эрхэлж байгаа гэсэн судалгаа байна. Ховд аймгийн тариаланчдын өмнө тулгамдаж […]

0
137
“ТАРВАС”-ыг тарихад 18 төрлийн элмент хэрэглэдэг байна

ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Ховд аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн 2025 нэгдсэн арга хэмжээ Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газарт боллоо.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Жаргалант суманд газар тариалан эрхэлдэг 280 гаруй иргэн ,8 аж ахуй нэгж 280 гаруй га талбайд тариалалт эрхэлж байгаа гэсэн судалгаа байна.

Ховд аймгийн тариаланчдын өмнө тулгамдаж буй асуудал,үр бордооны хангамж, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хүчин чадал, Ховдын бренд болсон тарвас, шар төмс, жимс, хүнсний ногооны асуудалд анхаарч ажиллах чиглэлээр зөвлөлдөж, санал хүсэлтээ солилцож байгаа юм.

Ялангуяа Ховдын нэрийн хуудас болсон “ТАРВАС”-ны амт чанар муу байна, бордоог хэтрүүлэн хэрэглэж байж болзошгүй гэх санал шүүмжлэлүүд ч гарсан.

Яах аргагүй энэ асуудал Ховдчуудын толгойны өвчин болоод байгаа. Тиймээс цаашид эрүүл аюулгүй, амт чанартай, эко бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тал дээр анхаарч ажиллах цаг болсон.

Энэ удаагийн зөвлөгөөнд“Таримал ургамал” ХХК-ийн удирдлагууд Улаанбаатар хотоос зорин ирж тариаланчдад мэргэжлийн үнэтэй зөвлөмж зөвлөгөөг өгч ажиллаж байгаагаараа ач холбогдолтой болж байна.

Мэргэжлийн байгууллагын зүгээс хэд хэдэн үнэтэй зөвлөгөөг өгч байлаа. Тухайлбал “ТАРВАС-“ыг тарихдаа хамгийн түрүүнд хөрсний шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, бордооны тунг тааруулах хэрэгтэйг онцлов.

Тарвасыг олон төрлийн амин дэмтэй, чихэрлэг гоё исгэлэн амтыг нь гаргахын тулд 18 төрлийн элемент хэрэглэдэг байна.

Энэ бүхний нийлбэрийг хангасан чанартай бордоо хэрэглэх ёстой хэмээв. Азотыг тэсэлгээний зориулалттай хямдхан оруулж ирдэг учраас манай тариаланчид хямдхан бордоо хайгаад явчихдаг. Зөв бордоог олж бордвол аюулгүй хүнс хэрэглэх боломжтой гэв.

Хаврын тариалалт эхэлж байгаатай холбогдуулан Ховд аймгийн мэргэжлийн салбар байгууллагууд ялангуяа тариалалтын талбайд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл