khovd.mn

Тува улсын ОБЕГ-тай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

Баруун бүсийн аймгуудын ОБГ, Тува улсын ОБЕГ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тува болон Монгол улсын хилийн бүс орчмын нутаг дэвсгэрт гарч болзошгүй байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оноос хойш хамтран ажилласаар иржээ. Энэ удаагийн уулзалтаар өмнөх гэрээгээ дүгнэж, цаашид юун дээр хэрхэн хамтарч ажиллах эсэх асуудлаар төлөвлөгөө гарган […]

0
349
Тува улсын ОБЕГ-тай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

Баруун бүсийн аймгуудын ОБГ, Тува улсын ОБЕГ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тува болон Монгол улсын хилийн бүс орчмын нутаг дэвсгэрт гарч болзошгүй байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оноос хойш хамтран ажилласаар иржээ. Энэ удаагийн уулзалтаар өмнөх гэрээгээ дүгнэж, цаашид юун дээр хэрхэн хамтарч ажиллах эсэх асуудлаар төлөвлөгөө гарган батлав. 2017 оноос хойш Тува улстай хамтран ажиллаж энэ хугацаанд 300 удаагийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулжээ. Ингэснээр хил дамнасан ой хээрийн түймэр 64 хувиар буурсан байна. Мөн алба хаагчдын тактик аргай зүйн сургалтыг бүсийн хэмжээнд зохион байгуулсаар иржээ. Уг уулзалтанд Баруун бүсийн захирагч, Ховд аймгийн ОБГ-ын дарга хурандаа Б.Алтанбадралт, Говь-Алтай аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Ц.Лувсанжамц, Увс аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Б.Баттулга нар оролцож, бүсийн аймгуудын ОБГ-ыг төлөөлж Ховд аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Б.Алтанбадралт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 2023.09.21

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл