khovd.mn

Тэргэнцэртэй иргэний зорчих шатыг стандарттай болгоё

Ховд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3000 гаруй иргэд ажиллаж амьдарч байна. Ховд хот гэлтгүй хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа хэн бүхний хувьд тухайн орчин нь ая тухтай, эрүүл, аюулгүй, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэж, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох нь үндсэн суурь стандарт юм. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа […]

0
2
Тэргэнцэртэй иргэний зорчих шатыг стандарттай болгоё

Ховд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3000 гаруй иргэд ажиллаж амьдарч байна. Ховд хот гэлтгүй хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа хэн бүхний хувьд тухайн орчин нь ая тухтай, эрүүл, аюулгүй, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэж, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох нь үндсэн суурь стандарт юм. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлын нэг нь ялангуяа тэргэнцэртэй иргэнд зориулсан стандартын бус барилга байгууламж, хүрээлэн буй орчин, үйлчилгээ авах, зорчих газар гээд өдөр тутмын амьдралд нөлөөлдөг гудамж талбай нь хүртэл жилээс жилд стандартын бус болсоор байна.

Ховд аймгийн барилга байгууламжийн тоо нэмэгдэж байгаа ч хүн амьдрах таатай орчинтой орон сууц, барилгууд алга байна. Цаашид барилгын норм стандарт, орчны тохижилтод анхаарч шаардлага хангаагүй барилгыг хүлээж авахгүй байх жишиг тогтооё.

Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл М.Булган

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл