khovd.mn

Төв гудамжинд гэрэлтүүлэг давхцуулж суурилуулах нь төсвийн хэмнэлт мөн үү?

Гэр хорооллын айл өрхүүдэд тулгамдаж байгаа асуудлын нэг нь гэрэлтүүлэг юм. Тэгвэл аймгийн төв гудамж талбайд хуучин гэрэлтүүлэгтэй зэрэгцүүлэн шинэ гэрэлтүүлэг  суурилуулаад байгаа нь хэр зохимжтой вэ, энэ нь төсвийн хэмнэлт мөн үү гэх зэрэг олон асуулт гарч байгаа юм. Энэ асуудлыг Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяраас тодруулахад “Алтан бэрс” ХХК энэхүү ажлыг хийж байна. […]

0
1718
Төв гудамжинд гэрэлтүүлэг давхцуулж суурилуулах нь төсвийн хэмнэлт мөн үү?

Гэр хорооллын айл өрхүүдэд тулгамдаж байгаа асуудлын нэг нь гэрэлтүүлэг юм. Тэгвэл аймгийн төв гудамж талбайд хуучин гэрэлтүүлэгтэй зэрэгцүүлэн шинэ гэрэлтүүлэг  суурилуулаад байгаа нь хэр зохимжтой вэ, энэ нь төсвийн хэмнэлт мөн үү гэх зэрэг олон асуулт гарч байгаа юм. Энэ асуудлыг Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяраас тодруулахад “Алтан бэрс” ХХК энэхүү ажлыг хийж байна. Нийт 60 гэрлийг 240 сая төгрөгийн өртөгөөр суурилуулж байгаа гэв. Нэг гэрэл нь 4 сая төгрөгийн өртөгтэй. Хуучин цэцгэн толгойтой гэрлүүдийг буулгаж гэрэлгүй газруудад суурилуулахаар төлөвлөж байна хэмээв. Гэрэлтүүлгийг заавал газар ухаж суурилуулдаг. Тэгвэл өвлийн цагаар, газар хөлдсөн үеэр яагаад заавал энэ ажлыг гүйцэтгэж байна вэ гэх асуудал ч гарч ирж байгаа юм. Ямартай ч өндөр өртөгөөр энэхүү гэрэлтүүлэг хийгдэж байгаа аж. Хэдэн жилийн насжилттай, хэр чанартай хийгдэх нь цаг хугаааны асуудал болж байна.2022.12.21

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл