khovd.mn

Төрийн албаны манлайлал бүсийн зөвлөгөөн Ховд аймагт болж байна

“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймагт зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга, гишүүд болон төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх 600 гаруй албан хаагч тус зөвлөгөөнд оролцож байгаа юм. Энэ хэлэлцүүлгийн хамгийн гол чухал асуудал Төрийн албаны хууль болон Төрийн албан […]

0
175
Төрийн албаны манлайлал бүсийн зөвлөгөөн Ховд аймагт болж байна

“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймагт зохион байгуулагдаж байна.

Тус хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга, гишүүд болон төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх 600 гаруй албан хаагч тус зөвлөгөөнд оролцож байгаа юм.

Энэ хэлэлцүүлгийн хамгийн гол чухал асуудал Төрийн албаны хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна, одоогийн хэрэглэж байгаа хууль тогтоомжид алдаа, ололт юу байна, юуг хэрхэн яаж сайжруулах зэрэг асуудалд илүү анхаарал хандуулж ажиллаж байгаа талаар төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн онцлов.

Төрийн албаны зөвлөл энэ онд нийт 318 сум 8 тосгонд хүрч ажилласан байна.

Тэгвэл 5 дахь бүсийн хэлэлцүүлгийн үеэр “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ” , “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг, “төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дахь удирдах түвшний жендер” сургалт, Төрийн алба-Бидний ирээдүй уулзалт гэх мэт төрийн албан хаагчдын чадавхжуулсан, санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонссон, үзэл бодлоо солилцсон зөвлөгөөн 5 сарын 7,8-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл