khovd.mn

Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж хоёр орлогч дарга томилох шаардлага байсан уу?

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Ховд аймагт Ардчилсан нам ялалт байгуулж, аймгийн ИТХ-ын 2024 оны 10 дугаар сарын 25-ны анхдугаар хуралдаанаар Ардчилсан намын бүлэг аймгийн засаг даргад Морхын Амарсанааг нэр дэвшүүлж Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж засаг даргаар батламжилсан байдаг. Гэтэл засаг даргын үүрэгт ажлаа авсан даруйдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.2 […]

0
811
Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж хоёр орлогч дарга томилох шаардлага байсан уу?

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Ховд аймагт Ардчилсан нам ялалт байгуулж, аймгийн ИТХ-ын 2024 оны 10 дугаар сарын 25-ны анхдугаар хуралдаанаар Ардчилсан намын бүлэг аймгийн засаг даргад Морхын Амарсанааг нэр дэвшүүлж Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж засаг даргаар батламжилсан байдаг.

Гэтэл засаг даргын үүрэгт ажлаа авсан даруйдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.2 буюу аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж хоёр орлогч дарга томилсон нь хуульд нийцэхгүй байгаа юм.

Нийгмийн бодлогын хэлтэс даргагүй байгаа учраас орлогчоор нөхөж байгаа гэх тайлбар нь ч учир дутагдалтай. Ардчилсан нам хэлтсийн дарга хийчих боловсон хүчингүй болчихсон уу? эсвэл хэн нэгний эрх ашиг бий юу? бүр цаашлаад намдаа олон жил зүтгэлээ гэж орлогч даргын албан тушаалаар шагнасан уу? гээд асуултууд ар араасаа хөвөрч байна.

Л.Энхбаярыг анх нийгмийн бодлого хариуцсан орлогчоор томилсон байдаг. Харин төд удалгүй түүнийг дэд бүтэц хариуцсан орлогч дарга болгоод М.Баяртыг нийгмийн бодлого хариуцсан орлогч даргаар томилов.

Л.Энхбаяр би намдаа олон жил зүтгэлээ, надад албан тушаал өг хэмээн зай завсаргүй шахалт үзүүлсэн учраас түүнийг хоёр орлогчийн нэгээр томилохоос өөр аргагүйд хүрсэн гэж намын журмын нөхөд нь ч хэлдэг.

Харин М.Баярт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой нэг нутаг усны хүмүүс юм байна. Тэр ч утгаараа гишүүний хүсэл зорилго, шахаанд нийцүүлэх гэж М.Баяртыг томилсон уу? гэх хардлагууд ч байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж,яаран сандран хоёр орлогч дарга томилох шаардлага юу байв.

Монгол улс хуультай орон. Хуультай улсын иргэд хуулиа л дагаж мөрддөг. Түүнээс биш эрх мэдэл, албан тушаалд томилогдхоороо хууль зөрчиж болно гэсэн ойлголт огтоос биш юм.

Намдаа олон жил зүтгэсний шагнал орлогч даргын албан тушаал байв уу? эсвэл ханцуйн дотроо наймаалцдаг жишгийг тогтоож байна уу? дүгнэлтийг үзэгч танд үлдээе.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл