khovd.mn

Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлье.

Улаанбурхан өвчин гэж юу вэ? Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.Улаан бурхан өвчин нь халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс […]

0
476
Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлье.

Улаанбурхан өвчин гэж юу вэ?

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.Улаан бурхан өвчин нь халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд хүргэх аюултай.

Урьдчилан сэргийлэхэд иргэд юуг анхаарах ёстой вэ?

Ховд аймгийн БОЭТ-ийн халдвар өвчин судлалын тасгийн эрхлэгч,эмч Н.Байгалмаа ярихдаа Улаан бурхан өвчин нь сэргийлж болох өвчин юм. Иргэд олон нийтийн газар явахдаа маск болон гарын ариун цэврийг сайн сахих ёстой мөн шингэн зүйл сайн уух,товлолт дархлаажуулалтад хамрагдаж байж урьдчилсан сэргийлж чадна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл