Улсын аварга М.Милехат га талбайгаас авах ургацын хэмжээнд анхаардаг.
Өнгөрөгч Туулай жилийн ололт, амжилтаа дүгнүүлэн сар шинийн босгон дээр манай аймгаас 4 улсын аварга тариаланч төрсөн. Тэдний нэг
Буянт сумын тариаланч М.Милехат, З.Гулдан нар Улсын аварга тариаланч боллоо.
Улсын аваргуудын шагналыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт болон сумын удирдлагуудын хамт гардуулан өгч баяр хүргэлээ.
М.Милехатын гэр бүл 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл 26 жил газар тариалан эрхэлж байна.
Аваргын гэр бүл төмс, хүнсний ногоо тариалж га-аас авах ургацын хэмжээнд анхаардаг гэв.
Улсын аваргынх 2023 онд 7 га талбайд ногоо тариалж, 100 гаруй тонн төмс, 20 тонн лууван, 10 тонн байцаа, 30 тонн тарвас тариалжээ.
Буянтай сайхан нутаг, үржил шимтэй хөрс, байгаль дэлхийн хишиг буян, улсын аварга ахмадуудынхаа сургаал, зөвлөгөөгөөр энэ сайхан шагналыг авч байгаадаа баярлаж, талархаж байгаагаа аваргууд ярьж байлаа.
Улсын аваргын гэр бүлд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.






















Хариулт (0 )