khovd.mn

Хавцгайн аманд 10 жилийн өмнө хүний амь эрсдэж байжээ.

Манай сайтын сурвалжлах баг Говь Алтай аймгийн Дарив суманд ажиллалаа. Говь Алтай аймгийн Дарив сумын Жавхлант багийн Хавцгайн ам гэх газарт 10 жилийн өмнө алт гарч эхэлсэн байдаг, алтны судалтай газар гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Иргэдийн газар нутгаа хамгаалах энэ тэмцэл нь нэг удаагийнх биш, нэг ёсондоо 10 жилийн өмнөх тэмцэл юм байна. 10 […]

0
714
Хавцгайн аманд 10 жилийн өмнө хүний амь эрсдэж байжээ.

Манай сайтын сурвалжлах баг Говь Алтай аймгийн Дарив суманд ажиллалаа. Говь Алтай аймгийн Дарив сумын Жавхлант багийн Хавцгайн ам гэх газарт 10 жилийн өмнө алт гарч эхэлсэн байдаг, алтны судалтай газар гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.

Иргэдийн газар нутгаа хамгаалах энэ тэмцэл нь нэг удаагийнх биш, нэг ёсондоо 10 жилийн өмнөх тэмцэл юм байна. 10 жилийн өмнө нинжа нар алт ухахаар тус газарт бөөнөөрөө ирж, нутгийн иргэд газар нутгаа хамгаалан босож иргэдийн тэмцэл нэг хүний амиар төгсөж байсан удаатай аж. Харин 10 жилийн өмнөх энэ үйл явдал дахин давтагдахыг үгүйсгэхгүй гэж нутгийн малчид хэлж байв.

Уг асуудалд хууль хяналтын байгууллагууд, БОАЖЯ, Говь-Алтай аймгийн удирдлагууд, холбогдох салбарынхан анхаарлаа хандуулж, алт олборлож буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй бол дахин хүний амь нас эрсдэхийг ч үгүйсгэх арга алга.

Тус газрыг нөхөн сэргээх зорилгоор 2023.04.12-ны өдөр тус сумын ИТХ-ын хуралдааны 14 дүгээр тогтоолоор баталж орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авч, цагдаагийн байгууллага хамгаалалтанд авсан байдаг.

Гэтэл энэ оны 5 дугаар сарын эхээр цагдаагийн хамгаалалтыг учир битүүлгээр буулгаж 2 нөхөрлөлийг оруулсан байдаг, тус нөхөрлөлийн нэг болох “ Өөдлөн дэвжих Өсөн нэмэгдэх” нөхөрлөлий ахлагч П.Эрдэнэ-Очир хэлэхдээ олборлолт хийгээд буцаагаад нөхөн сэргээх гэж зөвшөөрөл авсан, бичил уурхай гэдэг чинь алт байвал аваад байхгүй бол буцаагаад л дарах ийм л ажил явагддаг хэмээн ярив.

Нөхөн сэргээх нэрийн дор олборлолт явуулж эхэлжээ.

Нөхөн сэргээх нь битгий хэл олборлолт явуулж байгаад нутгийн иргэд эгдүйцэж, газар нутгаа хамгаалах тэмцлийг эхлүүлж байгаа юм. Жавхлант багийн малчдын төлөөлөл хэлэдхээ газар нөхөн сэргээх нэрийн доор хууль бусаар алт олборлож байна, засаг дарга малчдын саналыг аваагүй байж 43 малчдаас 40 малчин газар нөхөн сэргээхийг хүлээн зөвшөөрсөн хэмээн худал ярьж, 2 нөхөрлөл гаргаж газрыг нөхөн сэргээх нэрийн дор алт олборлуулж байгаад эгдүйцэж байна, бид хойч ирээдүйдээ ухаж сэндийчсэн овоолоостой шороо үлдээх биш, байгалиа онгон дагшнаар нь үлдээмээр байна, яагаад бид нарын саналыг сонсохгүй шийдвэр гаргасныг бид гайхаж байна,м нөхөн сэргээлт гэдэг ер нь 3-5 жилийн хугацаанд хийгдэнэ гэж гэрээн дээрээ бичсэн байсан, энэ хугацаанд нөхөн сэргээлт нь хийгдлээ гэж бодоход буцаад өмнөх шигээ болохгүй бол яах вэ, байгалийн гамшиг ойр ойрхон тохиолдоод байхад алтыг нь ухаад байна, хамгийн түрүүнд зовох хүмүүс малчид цас, бороо салхи шуурганд улаан нүүрээрээ тулах нь малчид байдаг. Гэвч малчдын яриаг хэн ч сонсдоггүй, хэлэх хүмүүст хэлж хандах газарт нь хандана гэж бодож байгаа хэмээн ярицгаав.

Газар нутгийнхаа төлөө бид тэмцэх л ёстой 05-р сарын 03-ний өдөр багийн иргэд нийтийн хурлын дарга руу багийн хурлаа зарлажээ бид эсэргүүцэх эрхтэй биз дээ гэж хэлсэн боловч ямар ч хариу өгөөгүй гэв.Бид энэ асуудлыг эргэн сурвалжлах болно.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл