khovd.mn

“ХБХХЕГ”-ын дарга З.Бауыржан гаргасан журмаа зөрчжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”-д ээлтэй орчин бүрдүүлсэн оны шилдэг байгууллага шалгаруулах улсын хэмжээний уралдааныг зарласан байна. Уг уралдаанд Ховд аймгаас Ховд аймгийн цагдаагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн Ховд салбар гэсэн 4 байгууллага материалаа явуулсан. Уг уралдаанд Ховд аймгийн цагдаагийн газар, […]

0
152
“ХБХХЕГ”-ын дарга З.Бауыржан гаргасан журмаа зөрчжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”-д ээлтэй орчин бүрдүүлсэн оны шилдэг байгууллага шалгаруулах улсын хэмжээний уралдааныг зарласан байна. Уг уралдаанд Ховд аймгаас Ховд аймгийн цагдаагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн Ховд салбар гэсэн 4 байгууллага материалаа явуулсан.

Уг уралдаанд Ховд аймгийн цагдаагийн газар, ХХҮГ эхний 3 дугаар байрт шалгарсан тул видео бичлэг явуулаарай, гэж байгууллагуудад горидлого хүлээлт үүсгэж шагналыг 2024 оны 11 сарын 29-нд төрийн ордонд гардуулна гэж хэлээд Ховдоос эдгээр байгууллагуудын төлөөлөл очсон ч шагналыг нь өгөөгүй байгаа юм. Үүгээр зогсохгүй тухайн номинацийг нь хассан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв гэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг тэс хөндлөн Хөвсгөлийн байгууллагыг энгийн төрийн байгууллагатай дүйцүүлж шалгаруулалт явуулчихаад шагнал гардуулах ёслол дээр оны шилдэг төрийн болон төсөвт байгууллага гэдэг төрлөө хассаж өөрсдийн баталсан журмаа зөрчжээ.

Анхнаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлсэн төрийн байгууллагыг шалгаруулна гэсэн мөртлөө яагаад мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг тусгай байгууллагыг нь шалгаруулалт оруулж будилаан үүсгэсэн нь ч анхаарал татаж байна. Энэ асуудлаар бид сурвалжлах болно.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл