2025 онд Дэлхийн тусгай олимпын “Өвлийн Наадам” 3-р сарын 8-аас 16-ны хооронд Итали улсын Турин хотод болсон байна.
Энэхүү “Өвлийн Наадам”-д дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчид өвлийн спортын 8 төрлөөр оролцсон байна. “Турин-2025” өвлийн наадамд Монголын Тусгай Олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын 6 төрөлд Улаанбаатар хот, Дорнод, Өвөрхангай, Орхон, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон 24 тамирчин оролцжээ.
Тэгвэл тус тэмцээнээс Ховд аймгийн тамирчин Т. Солонго цасны гуталтай 25 метрийн зайд алтан медаль хүртсэн. Ховд.мн-ны “СОДОН СУРВАЛЖЛАГА” энэ удаагийн дугаартай Т. Солонго охиныг онцлон сурвалжлага бэлтгэлээ.
Тэрбээр ярихдаа тэмцээний үеэр тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд, багш нартаа баярлалаа.
Надад олон сайхан мөрөөдөл бий цаашид мөрөөдлөө даган тэмцээн уралдаанд орж амжилт гаргахыг хүсэж байна гэж ярилаа.
Манай Т.Солонго маш шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд алтан медаль авч чадлаа тамирчны ялалт хямдхан олдоогүй гэж дасгалжуулагч багш А. Баярмаа сэтгэгдлээ хуваалцлаа.Дэлгэрэнгүй сурвалжилгыг тун удахгүй Ховд.мн-ээс хүлээн авч үзээрэй.
Хариулт (0 )