khovd.mn

Ховд аймагт анхны франчайз кофе шоп “Кафе капсул” Солонго мартд нээгдлээ

Монгол Улсын баруун хязгаар Ховд аймагт анхны франчайз кофе шоп “Кафе капсул” Солонго мартд нээгдлээ. Тус кафе нь нийт 12 салбартай бөгөөд ийнхүү Ховд аймагт 13 дахь салбараа нээж байна. Орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус кафе нь Ховд аймгийн анхны франчайз кофе шоп болж байгаагаар онцлог бөгөөд Ховд аймгийн залуучуудад орчин үеийн кофены […]

0
72
Ховд аймагт анхны франчайз кофе шоп “Кафе капсул” Солонго мартд нээгдлээ

Монгол Улсын баруун хязгаар Ховд аймагт анхны франчайз кофе шоп “Кафе капсул” Солонго мартд нээгдлээ.

Тус кафе нь нийт 12 салбартай бөгөөд ийнхүү Ховд аймагт 13 дахь салбараа нээж байна.

Орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус кафе нь Ховд аймгийн анхны франчайз кофе шоп болж байгаагаар онцлог бөгөөд Ховд аймгийн залуучуудад орчин үеийн кофены соёлыг нэвтрүүлж байна.

Кафе капсул нь Солонгос, Италийн алдартай брэндүүдийг капсул системээр нэвтрүүлдэг бөгөөд энэхүү технологи нь урьдчилан хэмжсэн нунтаг кофег тусгай төхөөрөмжөөр шахан гаргаж, амт, чанарыг алдагдуулахгүйгээр дэлхийн хаана ч ижил стандарт амтыг мэдрэх боломжийг хэрэглэгчдэд олгодог.

Тус кофе шоп нь төрөл бүрийн кофе, цай, латте зэрэг нийт 13 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Кафе капсул нь Ховд аймгийн Жаргалант суманд, Татварын газрын эсрэг талд байрлах Солонго мартд үйл ажиллагаа явуулж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл