khovd.mn

Ховд аймагт 06-р сарын 27-29-ний өдрийг дуустал архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Энэ сарын 27-29-ний өдрийг дуустал хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.  Тус захирамж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.  Сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад, хууль […]

0
448
Ховд аймагт 06-р сарын 27-29-ний өдрийг дуустал архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Энэ сарын 27-29-ний өдрийг дуустал хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. 

Тус захирамж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. 

Сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад, хууль тогтоомжийг сурталчлан таниулах арга хэмжээг авч ажиллахыг сум, төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт тус тус үүрэг болгосон байна.

Захирамжаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн аливаа үйлдэлд өртөхгүй байж, түүнээс урьдчилан сэргийлэх, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг нийт иргэнд уриалжээ. Мөн согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, цагийн хуваарийг чанд мөрдөж, иргэдэд стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн худалдахыг аж ахуйн нэгжийн захирлуудад үүрэг болголоо. 

Нутаг дэвсгэрийн хэмжээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэн, хэрэгжилтийг хангаж  ажиллахыг сумын Засаг дарга нарт мөн үүрэгдэв. 

 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл