khovd.mn

Ховд аймаг шударга байдлын үнэлгээгээр Монгол улсын 21 аймгаас сүүл мушгижээ

Алвигатай тэмцэх газраас танилцуулсан шударга байдлын үнэлгээгээр Ховд аймаг улсад сүүл мушгисан байна. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажилласан байна. Энэ үеэр аймгуудын шударга байдлын үнэлгээг танилцуулж, мэдээлсэн. Ховд аймгийн хувьд 21 аймгаас сүүл мушгижээ. “Ховд аймаг шударга байдлын үнэлгээгээр улсад сүүлд орж байгаа нь анхаарах ёстой асуудлын нэг болоод байна. Энэ нь […]

0
231
Ховд аймаг шударга байдлын үнэлгээгээр Монгол улсын 21 аймгаас  сүүл мушгижээ

Алвигатай тэмцэх газраас танилцуулсан шударга байдлын үнэлгээгээр Ховд аймаг улсад сүүл мушгисан байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажилласан байна. Энэ үеэр аймгуудын шударга байдлын үнэлгээг танилцуулж, мэдээлсэн. Ховд аймгийн хувьд 21 аймгаас сүүл мушгижээ.

“Ховд аймаг шударга байдлын үнэлгээгээр улсад сүүлд орж байгаа нь анхаарах ёстой асуудлын нэг болоод байна.

Энэ нь Ховд аймгийн төрийн байгууллагуудад өгч байгаа иргэдийн үнэлэлт, дүгнэлт юм. Тиймээс 2025 онд авлигын эсрэг хуулийг хамгийн сайн хэрэгжүүлсэн байгууллага болон хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа байгууллагыг шалгаруулж иргэд олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Мөн авлигын эсрэг хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллах тул та бүхнийг хамтран ажиллахыг хүсье хэмээн ИТХ-ын дарга З.Эрхбаяр онцлов.

Мөн цаашид байгууллага бүр хүний нөөц, төсөв санхүү, үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй мэдээлж байх шаардлагатай байна гэв.

Ховд аймгийн ЗДТГ хамгийн бага буюу 64.8-66.7 оноо авсан байна. Бага оноо авсан байгууллагуудын хувьд мэдээллийн ил тод, хариуцлагатай байдал хангалтгүй, авлигыг хянах дотоод хяналтын механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сул байгаа нь нийтлэг байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлжээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл