Ховд аймгийн БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэн ажилчдаа дарамталдаг уу?
Сүүлийн жилүүдэд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагуудын халаа сэлгээтэй холбоотой асуудлууд олны анхаарлын төвд байсаар ирсэн. Учир нь тус төвийн дарга 7 жилийн хугацаанд 8 удаа солигдож, дандаа түр орлон гүйцэтгэгч гэх сэтэртэйгээр байгууллага удирдаж явсаар өнөөдрийг хүрсэн.
Хүн амын эрүүл мэндийн энхийн манаанд ажилладаг эмч, эмнэлгийн ажилтнууд ч байгууллагын удирдлага тогтворгүй байгаа талаар санал хүсэлтүүдээ хэлсээр иржээ.
Мөн удирдлагын тогвторгүй, чадамжгүй байдлаас үүдсэн БОЭТ-ийн эмч нарын ажлын уялдаагүй, ажилдаа хариуцлагагүй хандан хүний амь нас эрсэдсэн, иргэд хохирсон асуудал хэд хэдэн удаа гарсан.
Тухайлбал:
БОЭТ-ийн 103 яаралтай тусламжийн тасаг дээр өвчтөн өөрийгөө боймилж нас барсан,
БОЭТ-ийн амаржих газрын эмч нар Алтай суманд жирэмсэн эмэгтэйд хагалгаа хийгээд давсгыг нь цоолсон,
15 настай тархи нь хагарсан охинд тусламж үйлчилгээ үзүүлэхгүй явуулсаар бас л нас барсан гэсэн харамсалтай жишээнүүдийг дурьдаж болох юм.
Тэгвэл БОЭТ-ийн ажилчид нь:
“Ховд аймаг дахь БОЭТ-ийн захирал нь сүүлийн 7 жилийн хугацаанд 8 удаа солигдож, бүгд түр орлон болон хавсран гүйцэтгэгчээр энэ албан тушаалд ажиллаж байна.
Одоогийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч П.Гэрэлсүрэн нь харилцаа хандлага муутай, хамт олны дунд нэр хүндгүй, удирдахуйн ухаанд суралцаагүй, манлайлалгүй, тухайн захиралын ажлын байрны шалгуур шаардлага хангахгүй, ажлын болон ажлын бус цагаар архи уудаг, ажилчдаа загнаж дарамтладаг, ялгаварлан гадуурхдаг, ажилчдаа урамшуулдаггүй гэх мэтчлэн хамт олон нь удирдлагадаа сэтгэл хангалуун бус байгаа тул цаашид түүнтэй хамтран ажиллах боломжгүй байна” хэмээн манай сайтад ирүүлжээ.
Энэ мэт БОЭТ-ийн удирдлагыг тойрсон асуудлууд олны анхаарал татаад цагийн аясаар сарнин алга болсоор л байх уу? Дүгнэлтийг танд үлдээе.
Хариулт (0 )