УИХ-ын гишүүн Э.Болормаа өөр шигээ Улаанбаатар хотоос нүүдлийн шувуу авч ирж нэр дэвшүүлж байгаа юу?
Ховд аймгийн МАН-ын 41 дүгээр бага хурал 2 дугаар сарын 22-ны өдөр болно. Тус бага хурлаар намын даргын сунгаа явагдах юм.
УИХ-ын гишүүн, Ховд аймгийн МАН-ын дарга Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилогдохдоо тооноор орж ирсэн гэж намын нөхөд нь төдийгүй Ховд аймгийн иргэд ч дургүйцдэг.
УИХ-ын гишүүн Э.Болормаа Улаанбаатар хотоос намын дараагийн дарга болох хүнээ авч ирсэн, бас л тооноор оруулах санаатай Ховд аймгийн МАН-ын даргад нэр дэвшүүлж байгаа Д.Авирмэдийг дэмжиж зүтгүүлж байгаа, тэр ч бүү хэл намын даргад дэмжих ёстой шүү хэмээн намын тэргүүлэгчдээ дуудан уулзаж дарамталж байгаа талаар бор шувуу жиргэж байна.
Орон нутгийн сонгуулиар Ховд аймгийн МАН-ыг ялагдуулж, өөрөө УИХ-ын гишүүн болсон Э.Болормаа хувь хүний ёс зүй ухамсраар намын даргын ажлаа шударгаар өгөх хэрэгтэй бөгөөд хор найруулж, Ховдын ард түмнийг дорд үзэхгүй байж, дахиад өөр шигээ хувцастай чемоданаа чирсэн, аймаг орон нутгийн амьдрал мэдэхгүй нүүдлийн шувууг нэр дэвшүүлж байгааг намын гишүүд нь эсэргүүцэн манай сайтад хандсан юм.
Намын даргаар Ховд аймагтаа ажиллаж амьдардаг унаган хүүхдүүд нь сонгогдох ёстой болхоос биш дээрээс шидсэн нүүдлийн шувууд хэрэггүй хэмээн намын гишүүд нь байр сууриа илэрхийлсээр байна.
Ховд аймгийн МАН-ын гишүүд УИХ-гишүүн Э.Болормааг чемоданаа чирсэн Д.Авирмэд хэмээх намын даргад нэр дэвшиж байгаа хүнээ буцаагаад аваад яв, бид дэмжихгүй гэдгээ манай сайтад өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Чухам Ховд аймгийн МАН-ын даргаар хэн сонгогдохыг 2 дугаар сарын 22-ны өдөр тус намын гишүүд шийднэ.
Хариулт (0 )