Монгол улсын засгийн газрын 2019 оны тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хурдан морьдын уралдаан, сунгаан зохион байгуулахыг хориглосон байдаг.
Засгийн газрын тогтоолыг зарим уяачид үл тоож өвөл хаврын уралдааныг нууцаар зохион байгуулж, хүүхдийн эрхийг зөрчсөөр ирсэн.
Хүүхдүүд хөл гар, хацар чихээ хайруулж, хөлдөөх, бэртэж гэмтэх, амь нас нь хохирох асуудлууд ч гардаг.
Саяхан Сухбаатарын талбайд уяачид морьтой жагсаж, өвөл хаврын уралдааныг зохион байгуулахыг шаардсан.
Засгийн газрын гаргасан бодлогогүй шийдвэрийг иргэд олон нийт, УИХ-ын зарим гишүүд эрс эсэргүүцсээр байна.
Нэг ёсондоо засгийн газар хурдан морьдын өвөл, хаврын уралдаан, сунгааныг зохион байгуулах эсэх асуудлыг аймгийн засаг дарга нарт олгочихоод байгаа юм.
Тэгвэл Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа хүүхдийн эрхийн асуудалд мэдрэмжтэй хандаж, Ховд аймгийн нутаг дэвсгэрт хавар, өвлийн хурдан морьдын уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамжийг гаргалаа.
Мөн хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйл, хурдан морьдын уралдаанч хүүхдийн эрх хамгааллын асуудлыг олон нийт, эцэг эх, асран хамгаалагч, уяачдад сурталчлан таниулж ажиллахыг сумдын засаг дарга, аймаг сумын морин спорт уяачдын холбоонд тус тус үүрэг болгожээ.
Хариулт (0 )