khovd.mn

Ховд аймгийн төвд байрлах ‘Unitel HUB’ төвд ЭЕШ-даа бэлдэх боломжтой боллоо.

Unitel HUB төв сурагчдад ЭЕШ-даа бэлдэх боломжийг 5сарын 6-ын өдрөөс эхлэн олгож эхэлжээ. Ингэснээр төгсөх ангийн сурагчид шалгалтдаа бэлдэх ая тухтай танхим, өндөр хурдны интернэт, сүүлийн үеийн компьютер, таблет зэргийг ашиглаж шалгалтаа амжилттай өгөхөд 1 алхмаар ойртох боломж бүрдэж байгаа аж. ЭЕШ-ын сүүлийн өдрийг дуустал үргэлжлэх энэхүү боломжид нэгдэхийн тулд хүүхдүүд тус төвийн албан ёсны […]

0
308
Ховд аймгийн төвд байрлах ‘Unitel HUB’ төвд ЭЕШ-даа бэлдэх боломжтой боллоо.

Unitel HUB төв сурагчдад ЭЕШ-даа бэлдэх боломжийг 5сарын 6-ын өдрөөс эхлэн олгож эхэлжээ.

Ингэснээр төгсөх ангийн сурагчид шалгалтдаа бэлдэх ая тухтай танхим, өндөр хурдны интернэт, сүүлийн үеийн компьютер, таблет зэргийг ашиглаж шалгалтаа амжилттай өгөхөд 1 алхмаар ойртох боломж бүрдэж байгаа аж.

ЭЕШ-ын сүүлийн өдрийг дуустал үргэлжлэх энэхүү боломжид нэгдэхийн тулд хүүхдүүд тус төвийн албан ёсны хуудаст байрлах цаг захиалгын холбоост нэвтэрч цагаа баталгаажуулахад л хангалттай юм.

Юнител группээс санаачлан хэрэгжүүлсэн Unitel HUB төвийн тухайд үйл ажиллагаагаа тогтмол явуулаад 1 жилийн хугацаа өнгөрөөд буй. Энэ хугацаанд тус төв нь хүүхэд залуус болон эцэг эхчүүдэд Robokid, Electrokidсургалтуудаараа танигдаж, чамгүй олон сурагчдыг амжилттай төгсгөөд байгаа билээ.

Сурагчид чиглүүлэгч багш нарынхаа тусламжтайгаар математик кодчиллын хичээлд хамрагдаж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой байдаг.
Хичээлээ хийх тав тухтай орчны хэрэгцээтэй байгаа сурагч ах дүү нартаа цааш түгээж өгөх нь зүйтэй болов уу.

Unitel HUB төвийн ажиллах цаг: 08:00-17:00
Багш ажилтнуудтай холбогдох бол: 99021932, 99434355

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл