khovd.mn

Ховд аймгийн Улаан Богочийн рашааны ундарга татарчээ

Ховд аймгийн Улаан Богочийн рашааны ундарга татарчээ Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Улаан Богочийн рашааны ундарга хэд хоногийн өмнө татарсан нөхцөл байдалтай байна. Энэ талаар Хар нуур–Ховд голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн М.Энхтайванаас тодруулахад, “Рашааны ус татарсан нь хаврын улирлын гачиг үеийн урсац болон 2025 онд хур тунадас бага орсноос шалтгаалж, газрын гадаргын усны […]

0
23
Ховд аймгийн Улаан Богочийн рашааны ундарга татарчээ

Ховд аймгийн Улаан Богочийн рашааны ундарга татарчээ

Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Улаан Богочийн рашааны ундарга хэд хоногийн өмнө татарсан нөхцөл байдалтай байна.

Энэ талаар Хар нуур–Ховд голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн М.Энхтайванаас тодруулахад, “Рашааны ус татарсан нь хаврын улирлын гачиг үеийн урсац болон 2025 онд хур тунадас бага орсноос шалтгаалж, газрын гадаргын усны тэжээл хомсдсонтой холбоотой” гэж тайлбарлав.

Одоогоор рашааны ундарга сэргэж, хэвийн болсон байна. Мөн рашааныг хашиж хамгаалсан нь ундаргад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэдгийг онцоллоо.

Цаашид тодорхой хугацаанд ажиглалт хийх бөгөөд гачиг үеийн урсац дуусч, голын усны түвшин нэмэгдэх хүртэл хяналт тавина. Хэрэв нөхцөл байдал сайжрахгүй бол шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл