khovd.mn

Ховд аймгийн хэмжээнд албаны шалгалт өгөхөөр 152 иргэн бүртгүүлжээ

Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг. Энэ дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2025 оны 2 дугаар улирлын Ерөнхий шалгалтыг 05-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 152 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Шалгалтыг товлосон өдрүүдэд 7 ээлжээр авахаар төлөвлөсөн бөгөөд эхний өдрийн буюу […]

0
309
Ховд аймгийн хэмжээнд албаны шалгалт өгөхөөр 152 иргэн бүртгүүлжээ

Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг. Энэ дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2025 оны 2 дугаар улирлын Ерөнхий шалгалтыг 05-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 152 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Шалгалтыг товлосон өдрүүдэд 7 ээлжээр авахаар төлөвлөсөн бөгөөд эхний өдрийн буюу 5 дугаар сарын 22-ны шалгалт 5 ээлжээр явагдаж тухайн өдөр 108 иргэн шалгалтад орохоос 91 нь оролцсон талаар талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Тэдгээрийн 36.4 хувь буюу 33 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, төрийн албаны нөөцөд орох боломжтой болсон байна. Тэгвэл /2025.5.23/-ны төрийн албаны шалгалт өглөөний 07:30 цагт эхэлж 2 ээлжээр явагдснаар энэ оны 2 дугаар улирлын шалгалт дууссан.

Ерөнхий шалгалтад 152 хүн оролцохоор бүртгүүлсний 131 нь оролцож, 86.2 хувийн ирцтэй үүнээс 35.1 хувь нь буюу 46 хүн шалгалтдаа тэнцжээ. Тэнцсэн нийт шалгуулагчдаас хамгийн өндөр оноог Д.Номин, Х.Катипай тус бүр 93 оноо, Т.Буянцог 92 оноо, Ц.Мөнхзаяа 91 оноо авчээ.

Шалгалтын үеэр ямарваа нэгэн зөрчил гараагүй гэдгийг Төрийн албаны ерөнхий шалгалтын салбар комиссоос мэдээллээ.

Төрийн албаны шалгалтын талаарх мэдээлэлийг https://exam.csc.gov

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл