khovd.mn

Ховд аймгийн цэцэрлэг сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүд 7 хоногт 2 удаа сүү ууна.

Энэ сарын 04-ны өдөр Ховд аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан боллоо. Уг хуралдаанаар нийт 7 асуудлыг хэлэлцсний нэг нь 2024 оны төсвийг хуваарилж батлах асуудал байлаа. Төсөв дээр хэд хэдэн бодит ажлууд тусгагдсны нэг нь Ховд аймгийг 5.4 тэр бум төгрөгөөр бүрэн камержуулах ажил байлаа. Уг санал санаачлагыг нийт төлөөлөгчид дэмжснээр төсвийг нь суулгасан. […]

0
357
Ховд аймгийн цэцэрлэг сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүд 7 хоногт 2 удаа сүү ууна.

Энэ сарын 04-ны өдөр Ховд аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан боллоо.

Уг хуралдаанаар нийт 7 асуудлыг хэлэлцсний нэг нь 2024 оны төсвийг хуваарилж батлах асуудал байлаа.

Төсөв дээр хэд хэдэн бодит ажлууд тусгагдсны нэг нь Ховд аймгийг 5.4 тэр бум төгрөгөөр бүрэн камержуулах ажил байлаа. Уг санал санаачлагыг нийт төлөөлөгчид дэмжснээр төсвийг нь суулгасан. Камержуулах ажил ирэх оны 04 дүгээр сарын нэгэн гэхэд бүрэн дуусч ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа аж. Тэгвэл дараагийн чухал ажлын нэг нь аймгийн бүх цэцэрлэг, ЕБС-ийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд долоо хоногт хоёр удаа сүү өгч байхаар шийдвэрлэсэн. Ингэхдээ эхний ээлжинд ТЭЗҮ хийх шардлагатай гэж үзээд 1.5 тэр бум төгрөгийг батлаад байгаа юм. Үүнийг дагаад мал аж ахуйн салбар ашиг орлогоо нэмэгдүүлэх, аж ахуй нэгж, фермерүүд сүүгээ нийлүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой болж байгаа юм. Сүү сүүн бүтээгдэхүүн нь  хүүхэд багачуудын дархлааг нэмэгдүүлэхээс гадна шим тэжээллэг, амин дэмтэй хоол хүнсний нэг юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл