khovd.mn

Ховд сумаас 11 дэх улсын аварга малчин төрлөө.

Ховд сумаас 11 дэх улсын аварга малчин төрлөөХовд сумын Цагаанбургас багийн малчин А.Закериягийнх “Монгол улсын аварга малчин” боллоо. Улсын аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. Тэртээ 1999 онд айл гэр болж, 66 толгой малтай амьдралаа эхлүүлж байсан бол сүүлийн 13 жил мянгаас […]

0
1702
Ховд сумаас 11 дэх улсын аварга малчин төрлөө.

Ховд сумаас 11 дэх улсын аварга малчин төрлөө
Ховд сумын Цагаанбургас багийн малчин А.Закериягийнх “Монгол улсын аварга малчин” боллоо.

Улсын аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

Тэртээ 1999 онд айл гэр болж, 66 толгой малтай амьдралаа эхлүүлж байсан бол сүүлийн 13 жил мянгаас дээш мал тоолуулжээ.

Малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, боловсруулах талаар анхаарах нь хамгийн чухал байгааг улсын аваргууд ярьж байна.

Аваргуудын уйгагүй хөдөлмөрийг төр засгаас үнэлж:
2013 онд Сумын аварга малчин
2017 онд Аймгийн аварга малчин
2019 онд Аймгийн хошой аварга малчин
2023 оны амжилтаар Улсын аварга малчин болж байна.

Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн аваргууддаа халуун баяр хүргэе.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл