Ховд сумын тариаланч Х.Сабыржаных улсын аварга тариаланч боллоо
Ховд сумын Улаанбураа багийн тариаланч Х.Сабыржан, гэргий А. Бөпешхан нар 38 жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, ийнхүү улсын аварга тариаланч боллоо.
Улсын аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Х.Сабыржаных Ховд сумын 16 дахь улсын аварга тариаланч болж байна. Аварга Х.Савиржаны аав 1969 онд аймгийн аварга тариаланч болж байсан түүхтэй.
2023 онд Х.Сабыржан аваргынх 6 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 120 тонн ургац хурааж авчээ. Ургацаа баруун таван аймаг, Улаанбаатар хотруу худалдан борлуулдаг.
Газар тариалан гэдэг сэтгэлээр хийдэг хөдөлмөр. Эрүүл экологийн хүнсний ногоо тариалж, ургацаа хурааж ард түмэндээ хүргэх нь тариаланч хүний хамгийн сайхан жаргал байдаг хэмээн аваргууд ярьж байна.






















Хариулт (0 )