khovd.mn

“Хоггүй Ховд” уриан дор хуванцар сав, гялгар уутыг иргэдээс худалдан авч байна

“Хоггүй Ховд” уриан дор хуванцар сав, гялгар уутыг иргэдээс худалдан авч байна. Ховд аймгийн Мөст сумын иргэн Т.Бат-Очир хуванцар сав, гялгар уутыг иргэдээс худалдан авах ажлыг эхлүүлээд гурав хонож байна. Тэрээр Ховд хотод хуримтлагдсан хуванцар сав, гялгар уут их байгааг харгалзан, хотынхоо өнгө үзэмж, цэвэр орчныг сайжруулах зорилгоор энэхүү ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд хуванцар сав, […]

0
116
“Хоггүй Ховд” уриан дор хуванцар сав, гялгар уутыг иргэдээс худалдан авч байна

“Хоггүй Ховд” уриан дор хуванцар сав, гялгар уутыг иргэдээс худалдан авч байна.

Ховд аймгийн Мөст сумын иргэн Т.Бат-Очир хуванцар сав, гялгар уутыг иргэдээс худалдан авах ажлыг эхлүүлээд гурав хонож байна.

Тэрээр Ховд хотод хуримтлагдсан хуванцар сав, гялгар уут их байгааг харгалзан, хотынхоо өнгө үзэмж, цэвэр орчныг сайжруулах зорилгоор энэхүү ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд хуванцар сав, гялгар уутыг пресслэх машин болон бусад дэмжлэг авах хүсэлтээ Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин-д уламжилсан байна. Уг хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

Одоогоор хуванцар савыг 1 кг-ыг 150 төгрөгөөр, гялгар уутыг 1 кг-ыг 200 төгрөгөөр тус тус худалдан авч байна. Иргэд энэхүү ажлыг дэмжиж, тодорхой хэмжээний хуванцар сав, гялгар уут цуглуулан тушааж эхэлжээ.

Гурав хоногийн хугацаанд 100 гаруй кг хуванцар сав, 300 орчим гялгар уут цуглуулсан байна. Эдгээр хуванцар савны бөглөөг салгаж, дараа нь пресслэх машинд шахан, улмаар хот руу ачуулдаг аж.

Одоогоор тэрээр энэхүү үйл ажиллагааг өөрийн хашаандаа явуулж байгаа бөгөөд цаашид өргөжүүлбэл 2–3 хүнийг ажлын байраар хангах боломжтойг онцоллоо.

Судалгаагаар хуванцар сав байгальд задрахад ойролцоогоор 400–500 жил, харин гялгар уут 10–20 жил шаарддаг байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл