khovd.mn

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг нийт 1074 иргэн ирүүлжээ

Монгол улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтыг авах боломжтой байдаг. Тэгвэл Ховд аймгийн Татварын газрын жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Г.Мөнхтөр Ховд аймагт 2024 онд хувь […]

0
111
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг нийт 1074 иргэн ирүүлжээ

Монгол улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдэлдэг.

Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтыг авах боломжтой байдаг.

Тэгвэл Ховд аймгийн Татварын газрын жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Г.Мөнхтөр Ховд аймагт 2024 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг нийт 1074 иргэн, 1,589,000,000 төгрөгийг буцаан авахаар аймгийн төрийн санд хүргүүлсэн тухай ярив.

Үүнээс орон сууцны хөнгөлөлт 613 иргэнд, 1,375 тэрбум төгрөгийг, оюутаны сургалтын төлбөрийн буцаан олголтоор 452 иргэнд, 194,745 сая төгрөгийг, зайн хөнгөлтийг 7 иргэнд буцаан олгож байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтууд:

23.3.Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.

Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл М.Булган

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл