khovd.mn

Хятад иргэдийг зөрчилтэй гэж үзвэл нутаг буцаана

Мянгад сумын “Цагаан толгой” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Монгол Тунжөн Майнинг Инвестмент групп” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “ЭМДИДИ” ХХК ажиллаж байна. Тцс компаниудын үйл ажиллагаанд Ховд аймгийн МХГ, Ховд аймаг дахь цагдаагийн газар, БОАЖГ, Мянгад сумын удирдлагууд хяналт шалгалт хийж зөрчлийг газар дээр нь арилгаж ажиллалаа. Биднийг очиход уурхайн компанийн ажилчид гэх БНХАУ-ын 5 иргэн […]

0
440
Хятад иргэдийг зөрчилтэй гэж үзвэл нутаг буцаана

Мянгад сумын “Цагаан толгой” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Монгол Тунжөн Майнинг Инвестмент групп” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “ЭМДИДИ” ХХК ажиллаж байна. Тцс компаниудын үйл ажиллагаанд Ховд аймгийн МХГ, Ховд аймаг дахь цагдаагийн газар, БОАЖГ, Мянгад сумын удирдлагууд хяналт шалгалт хийж зөрчлийг газар дээр нь арилгаж ажиллалаа. Биднийг очиход уурхайн компанийн ажилчид гэх БНХАУ-ын 5 иргэн ажиллаж байсан юм. Цагдаагийн алба хаагчид тус иргэдийн бичиг баримтыг шалгахад нэг иргэний бичиг баримт дутуу байсан. Мөн тэд ямар зорилгоор Монгол улсад нэвтэрснийг шалгуулж нягтлахаар “Гадаадын иргэн харьяатын газар”-т хүлээлгэн өгөхөөр эдгээр иргэдийг аймгийн төв рүү авч ирлээ. Хяналт шалгалтаар зөрчилтэй гэдэг нь тогтоогдвол тэднийг эх орон руу албадан буцаах юм байна. 2022.09.02 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл