Ховд аймгийн Жаргалант сумын багуудын Иргэдийн нийтийн хурал эдгээр амралтын өдрүүдэд болж байна.
Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд 33 мянга гаруй иргэн амьдардаг.
Жаргалант сум 12 багтай бөгөөд 2 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд багуудын иргэд хуралдаж, Иргэдийн нийтийн хурлын дарга сонгох, зөвлөл байгуулах, багийн Засаг дарга сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Тэгвэл Тахилт багийн хуралтай холбоотой манай сайтын сурвалжлах багт хандсан иргэний санал хүсэлт, гомдлын дагуу бид тодруулга мэдээлэл авлаа.
Тахилт багийн Иргэдийн нийтийн хурал Долоодугаар сургуулийн урлагийн зааланд хуваарийн дагуу болсон байна. Өглөөний 10 цагт хуралд ирсэн иргэд багийн даргаа сонгосон боловч дүн мэдээгээ сонсож чадахгүй хүлээсээр байгаа аж. Учир нь Жаргалант сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн иргэдийн сонголтыг хүндэтгэхгүйгээр тамгаа аваад зугтаасан гэж иргэд ярьж байна.
Тахилт багийн 400 гаруй иргэн хуралдаа оролцсон бөгөөд тус багийн ИНХ-ын даргад 3 хүн өрсөлдсөн бол багийн засаг даргад 3 хүн өрсөлдсөн байна.
Засаг захиргааны анхан шатны нэгж багийн хурлыг намчирхаж, талцсан, хуваагдаж, хэрэлдсээр сүр дуулиантайхан эхлүүлж байгаа жишээг Тахилт багийн иргэдийн нийтийн хурал харуулж байна.
Ялсан нам ялах ёстой ялагдсан нам нь ялагдах ёстой. Манай нам, танай нам гэсэн хандлагаар явбал хөгжил дэвшил гэж яриад хэрэггүй биз! Ядаж багийнхаа даргыг сонгох эрхийг нь иргэдэд үлдээ!
Хариулт (0 )