khovd.mn

Х.Өмирбек Ховд аймгийн Жаргалант сумаас төрсөн анхны Улсын аварга малчин боллоо.

ЖАРГАЛАНТ СУМ АНХНЫ УЛСЫН АВАРГА МАЛЧНАА ӨЛГИЙДӨН АВЛАА XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Ховд аймгаастодорсон улсын аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. Х.Өмирбек 1990 онд 150 малтай мал маллаж эхэлсэн бол сүүлийн жилүүдэд мал сүргээ таван төрөл […]

0
582
Х.Өмирбек Ховд аймгийн Жаргалант сумаас төрсөн анхны Улсын аварга малчин боллоо.

ЖАРГАЛАНТ СУМ АНХНЫ УЛСЫН АВАРГА МАЛЧНАА ӨЛГИЙДӨН АВЛАА

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Ховд аймгаас
тодорсон улсын аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

Х.Өмирбек 1990 онд 150 малтай мал маллаж эхэлсэн бол сүүлийн жилүүдэд мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, сүүлийн жилүүдэд тогтмол 1500 гаруй мал тоолуулж байна.

Аймгийн төв Жаргалант сум 330 гаруй малчин өрхтэй. Энэ жил анхны “Монгол Улсын аварга малчин”-аа өлгийдөн авч байна.

Улсын аварга Х.Өмирбекийнх мал сүргийнхээ тогтвортой өсөлтийг ханган малынхаа чанар тоог жигд анхаарч өсгөн, отор нүүдэл тогтмол хийж байна.

 Аваргуудын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж:
2016 онд Тэргүүний малчин,
2017 онд шилдэг залуу малчин,
2018 онд Жаргалант сумын аварга малчин,
2019 онд аймгийн аварга малчин
2023 онд Улсын аварга малчин болж байна.

Улсын аваргууддаа баяр хүргэе.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл