Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 2023 оны 12 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Ховд аймгийн хэмжээнд хүчтэй цасан болон шороон шуурга шуурна гэх мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэг болгон хүргэж байсан билээ. Тэгвэл Зэрэг, Чандмань, Дарви, Цэцэг, Манхан сумдын нутаг дэвсгэрт шуурга гамшгийн түвшинд хүрч 9 хүн сураггүй алга болсон байсныг эсэн мэнд олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн шуурганы улмаас 21 гэр унаж, 49 хашаа нурсан гэх урьдчилсан мэдээлэл байна. Аймгийн ОБГ-ын алба хаагчид орон нутгийн мэргэжлийн анги албадуутай хамтран нүүлгэн шилжүүлж, аюулгүй болгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Зэрэг суманд өндөр хүчдэлийн 3 шон унаж нөхцөл байдал хүндрээд байгаа тул зарим сумдын тог цахилгааныг хязгаарлаад байгаа аж.Иймд иргэд та бүхэн холын замд гарах гэж байгаа бол цаг агаарын нөхцөл байдлыг сайтар шинжиж, машин техникийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.






















Хариулт (0 )