khovd.mn

Цэцэг өргөх ёслол аймгийн төв талбайд боллоо.

“Галдан бошигт хаан”, Ард аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх ёслол боллоо.Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан “Галдан бошигт хаан”, Ард аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр боллоо.Энэхүү үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, төр […]

0
217
Цэцэг өргөх ёслол аймгийн төв талбайд боллоо.

“Галдан бошигт хаан”, Ард аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх ёслол боллоо.
Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан “Галдан бошигт хаан”, Ард аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, төр нийгмийн ахмад зүтгэлтэн, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилтын манлайлагч байсан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Үүний дараагаар баярын хурал, хүндэтгэлийн концерт, төрийн дээд шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөв.
Энэ үеэр боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээв. Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 17 хүн энгэрээ мялаасан байна.
Ийнхүү энэ баяр наадмаар олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, хүндтэй шагнал хүлээн авсандаа иргэд баяртай байв. Тэдний шагналыг Ховд аймгийн засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Х.Батболд ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй албаны хүмүүс гардуулан өгч баяр хүргэсэн юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл