Ц.Ганданповрон: Ардын хүүхдүүдэд , МАН-ын гишүүдэд боломжийг нь орхичихгүй дахиад л энэ хүний хүн, тэр хүний хүн гээд Улаанбаатраас авч ирээд дээрээс нь шахдаг. Одоо болноо.
Бид Э.Болормааг дэмжээд л нам дээрээ авсан. Намын дарга, аймгийн засаг дарга болсон. Энийг ард түмэн мэдэж байгаа. Гэхдээ Э.Болормааг УИХ-ын гишүүн болгоод явуулсан. Энэ бол ард түмний сонголт байсан.
Э.Болормаагийн хоёр дахь үүрэг хариуцлага юу байсан бэ гэхээр МАН-ыг орон нутгийн сонгуульд толгойлж ороод ялах байсан ч ялагдсан. Учир нь ерөөсөө гаднаас ирсэн чемодантай ийм хүмүүс намын үйл ажиллагааг тогтмол хийж чаддаггүй болчихдог юм байна. Намын өдөр тутмын үйл ажиллагаа зохион байгуулж чадахгүй, Улаанбаатраас ирсэн үедээ нэг арга хэмжээ зохион байгуулчихаад явчихдаг. Дараагийн асуудал бол манай Ховдод 10 мянган намын гишүүн байгаа. Гэвч УИХ-ын сонгуулиар н.Анхбаатар гээд Улаанбаатар хотын залуу дагуулж ирээд сонгууль удирдуулж байх жишээний. Орон нутгийн сонгуулиар төрсөн ахыг авч ирээд удирдуулж байх жишээний. Ингэж байж болохгүй.
Эгэл жирийн намын гишүүд хэлмэгдэж байна. Ардын хүүхдүүдэд МАН-ын гишүүдэд боломжийг нь орхичихгүй дахиад л энэ хүний хүн, тэр хүний хүн гээд Улаанбаатраас авч ирээд дээрээс нь шахдаг.
Яг одоо манай намын тэргүүлэгчид хуралдаж байна. Одоо орон нутгаасаа намын даргаа сонгоё гэдэг дээр дуу нэгтэй байна. Гаднаас дарга сонгохгүй гэж түр хороо байгуулж хоёр гурван мянган хүн гарын үсэг зураад байна. Арга ядсан л ажил байхгүй юу энэ чинь.
Хариулт (0 )