khovd.mn

Ц.Мягмарсүрэн: Эмч нар алдаа гаргасанд дахин дахин уучлал хүсэж байна.

Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн: Бид бүхэн энэ асуудал дээр мэргэжлийн алдаа гаргасан уу? гэвэл гаргасан. Жирэмсэн эхэд хагалгаа хийхдээ давсгийг нь хагалж, шээсний сувгуудыг нь тасалж хаясан асуудлаар Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэнгээс тодрууллаа.Ц.Мягмарсүрэн: Алтай суманд 2024 оны 3-р сарын 21-22-ны шөнө Д.Б нь 36 настай эмэгтэй ихэс төрүүлэлт, маш их хэмжээний цус алдалт, […]

0
875
Ц.Мягмарсүрэн: Эмч нар алдаа гаргасанд дахин дахин уучлал хүсэж байна.

Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн: Бид бүхэн энэ асуудал дээр мэргэжлийн алдаа гаргасан уу? гэвэл гаргасан.
Жирэмсэн эхэд хагалгаа хийхдээ давсгийг нь хагалж, шээсний сувгуудыг нь тасалж хаясан асуудлаар Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэнгээс тодрууллаа.
Ц.Мягмарсүрэн: Алтай суманд 2024 оны 3-р сарын 21-22-ны шөнө Д.Б нь 36 настай эмэгтэй ихэс төрүүлэлт, маш их хэмжээний цус алдалт, хурц цус алдалтын шоконд орсон гэсэн дуудлага БОЭТ-д ирсэн байгаа. Бид бүхэн энэ асуудал дээр мэргэжлийн алдаа гаргасан уу? гэвэл гаргасан. Иймээс иргэн Д.Б-ын ар гэрийнхэнд эмэгтэй хүн, эмч хүн, энэ эрүүл мэндийн салбарын удирдаж яваа хүнийхээ хувьд албан ёсоор уучлалт хүсэж байна. Энэ бол эх барихын ноцтой хүндрэлд тооцогддог. Жирэмсний тээлтийн явц болон төрөх үе, төрсний дараах 42/7 хоногийн хугацаанд эхийн амь нас, ямар нэгэн эрсдэл хүндрэл учрах юм бол үхэл амьдралын зааг дээр хүрсэн үеийг ноцтой хүндрэл гэж нэрлэдэг. Ийм ноцтой хүндрэл гарсан. Энэ ноцтой хүндрэл гарахад эрүүл мэндийн сайдын 2017 оны А/207 тоо тушаалаар тухайн ноцтой хүндрэлийг 24 цагийн дотор эрүүл мэндийн байгууллага болон тухайн эмнэлгийн удирдлагуудад бүртгэх мэдээлэх журмын дагуу би энэ мэдээллийг авсан. Тухайн үед миний бие ээлжийн амралттай байсан ч гэсэн энэ асуудлаар Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн захиралтай холбогдож тухайн эхийн биеийн байдлыг өдөр тутам мэдээллээр авч байсан учраас мэдэж байна. Хэдийгээр ноцтой хүндрэл гараад энэ эхийн амь нас тухайн үед нэлээн хүнд байсан, аврагдсан. Танай сайтаас ч гэсэн ард түмнээс 3-р бүлгийн цус өгөөчээ гэж зар мэдээлэл хүргэж байсан. Тэр үед донор хайж, мэдээлэл хүргэж байсан танай байгууллагын хамт олонд баярлаж байна. Үнэхээр одоо дөрвөн бага насны хүүхэдтэй, энэ эмэгтэй хүндэрсэн гэдэг нь ойлгогдож байгаа. Тухайн ар гэр нь гомдол гаргах бүрэн эрхтэй. Манай эмч нар цагдаагийн байгууллагад түрүүчээсээ мэдүүлэг өгөөд шалгагдаж байгаа. Хэрэг үүсээд явж байгаа гэдгийг хэлье. Бид үхэл амьдралын заагаас тухайн хүнийг аварсан боловч, энэ алдааг гаргахгүй байх ёстой байсан. Аливаа мэс заслын хагалгаа болон мэс ажилбарын үед эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 тоот тушаалын 11-р хавсралтад мэс засал болон мэс заслын ажилбар хийхдээ хувь хүн болоод ар гэрээс нь албан ёсны зөвшөөрлийн хуудас аваад ямар хүндрэл, эрсдэл гарах талаар зөвшөөрлийн хуудас бөглүүлдэг. Тухайн үед манай эмч нар энэ талаар бөглүүлсэн байх. Тэгэхээр аль аль талдаа гарах эрсдэлийг мэдэж байсан гэж бодож байна.
Тухайн эмэгтэй жирэмсний хяналтдаа цаг тухай бүр ордог. Хэвийн явагдаж байсан. Аймгийн төвөөс 385 км-н зайтай орших Алтай сумын нэгдсэн эмнэлэгт очсон. Яаралтай хагалгааны баг БОЭТ-өөс дуудсан. Тэгээд энэ процессууд явагдлаа.
Эхийн ноцтой хүндрэл гарсантай холбоотой мэргэжлийн салбар зөвлөлөөс асуудлыг шийднэ. Энэ асуудалтай холбоотой аймгийн ЭМГ, БОЭТ-өөс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран тус төвийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн захирал манай аймагт ирж, ноцтой хүндрэлийн хуралд оролцож, холбогдох эмч нарт үүрэг даалгавар өгөөд дахиж ийм алдаа гаргахгүй байх тал дээр хурал хийгээд буцсан байгаа.
Бид хичээж байна. Сүүлийн 32 жилийн хугацаанд сүүлийн 4 жил эхийн эндэгдэлгүй ажилласан ийм амжилттай жил энэ онд тохиож байна. Өнгөрсөн 2023 онд 1867 эх эсэн мэнд амаржиж, 1885 хүүхэд төрсөн. Нялхсын эндэгдэл, бага насны хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлт гарсан. Энэ амжилтыг бататгахын тулд эрүүл мэндийн анхан шатны байгууллагадаа хүүхдийн эмчийг бодлогоор бэлдсэн. Эмч нараа сургаж байна. Манай аймгийн хэмжээнд 16 эх барих, эмэгтэйчүүдийн эмч ажиллаж байна. Хүүхдийн клиникт 12 эмч ажиллаж байна. Бусад нь өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна.
Нэг алдаа гаргавал хөдөлмөрийн тухай хуулиар авах арга хэмжээгээ аваад явж байна. Эмч нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургах ажлыг тогтмол хийж байна. Энэ хариуцлага алдаж байгаа асуудал нь эмчийн дутагдалтай байдлаас болж байна. Нэг эмч маш их ачаалал авч ажиллаж байна. Тухайн иргэний ар гэрээс дахин дахин уучлалт хүсье” гэлээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл