Ховд аймаг өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хүрээнд “Дэлгэрэх Буянтай Хөшөөт” ХХК-иас 15000 ширхэг өвс нийлүүлэх гэрээг албан ёсоор хийсэн байдаг.
Тус компани тавьсан шаардлага сонгон шалгаруулалтад нь нийцээд гэрээлсэн юм байна.
Гэтэл өвс нийлүүлэхээр гэрээлсэн “Дэлгэрэх Буянтай Хөшөөт” ХХК-ийн гэрээг дур мэдэж цуцалсан гэх асуудлаар тус компани төлөөлөл Ховд.мн-ны студад ирж мэдээлэл өгсний дагуу Ховд.мн-ны сурвалжлах баг ЗДТГ-ын Ховд аймгийн ЗДТГ-ын БОНХОБХХ-ийн мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
Тэрээр ярихдаа аймгийн хэмжээнд 100,000 өвс бэлтгэнэ гэдэг зорилт тавина ажиллаж байна. Энэ хүрээндээ одоогийн байдлаар гэрээ байгуулсан аж ахуй нэгж, иргэдийн өвсийг аваад талдаа ороод явж байна.
Нийт 16 хүнтэй гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар 16 хүнээс 6 хүн өвсөө бүрэн хүлээлгэж өгсөн байна.
Аймгийн агуулахын нөөцөд 22,000 ширхэг өвс байгаа. Гэрээ байгуулсан 16 аж ахуй нэгж, иргэний талбайгаар манай ажлын хэсэг газар дээр нь 8-р сарын 21-ны өдөр очиж танилцсан.
Тус компанийн өвсийг очиж үзэхэд шав шар өвс байсан, хадлангийн талбайд нөхөр н.Дэлгэрзаяа нь өвсөө хадаад явж байсан. Аймгийн нөөцөд ийм өвс өгөх гэж байгаа юм уу гэхэд тиймээ гэж хэлсэн.
Та ийм муу өвс бэлдэж байвал бид нар гэрээг цуцлах уу гэсэн тэгээ гэж хариулсан. Манайх гэрээгээ цуцалсан урьдчилгаа 30 хувь буюу 56 сая төгрөгийг тухайн газартай танилцаж шилжүүлэх ёстой байсан тиймээс шаардлага хангаагүй газруудын урьдчилгаа ороогүй хангасан газруудын урьдчилгаа орсон байгаа.
Хариулт (0 )