khovd.mn

Ц.Цэрэнпунцаг иргэдийн уулзалт дээр тайзан дээр шүдээ чигчилж ёс зүйгүй үйлдэл гаргав.

Ц.Цэрэнпунцаг Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Энэ жилийн УИХ-ын сонгууль бүсийн тойргоор явагдаж байгаагаараа онцлог. Ц.Цэрэнпунцаг Баруун бүс буюу 2 дугаар тойргоос МАН-аас нэр дэвшиж байгаа билээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө Ховд аймгийн хэд хэдэн сумдын иргэдтэй уулзалт хийсэн. Ингэхдээ онгоц хөлөглөн явж ажлын тайлангаа ард иргэдэд танилцуулсан. Тухайн үед Чандмань сумын иргэдтэй хийх уулзалт […]

0
387
Ц.Цэрэнпунцаг иргэдийн уулзалт дээр тайзан дээр шүдээ чигчилж ёс зүйгүй үйлдэл гаргав.

Ц.Цэрэнпунцаг Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Энэ жилийн УИХ-ын сонгууль бүсийн тойргоор явагдаж байгаагаараа онцлог. Ц.Цэрэнпунцаг Баруун бүс буюу 2 дугаар тойргоос МАН-аас нэр дэвшиж байгаа билээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө Ховд аймгийн хэд хэдэн сумдын иргэдтэй уулзалт хийсэн. Ингэхдээ онгоц хөлөглөн явж ажлын тайлангаа ард иргэдэд танилцуулсан. Тухайн үед Чандмань сумын иргэдтэй хийх уулзалт дээрээ онгоц хөлөглөн ирсэн. Түүний уг үйлдэлд ард иргэд ч шүүмжлэлтэй хандаж байсан. Учир нь талхны мөнгөгүй ч иргэд зөндөө бий, гэтэл Ц.Цэрэнпунцаг гишүүн хөдөөгийн суманд онгоц хөлөглөн ирж бяраа гайхуулсан. Тэгвэл МАН-аас тус тойрогт нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг Ховд аймгийн Жаргалант суманд иргэд, сонгогчидтой уулзалт хийх үеэр тайзан дээр шүдээ чигчилж ёс зүйгүй үйлдэл гаргав.

Төрд ажиллаж байсан төрийн түшээ хүн биеэ авч явах наад захын соёл байхгүй байгаа нь олны дунд бодитоор харагдав.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл