ЧАНДМАНЬ СУМЫН ТАХИЛТ БАГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТӨРЛӨӨ
Хос хоёр алтай, Холбоо гурван нуураар нутагтай Чандмань сумын малчин Ж.Баттулга, Т.Байгалмаа нар Монгол Улсын аварга малчин боллоо.
Тэртээ 1991 онд 200 гаруй малтай өрх сунгаж, айл гэр болж байсан бол өдгөө 33 жилийн хөдөлмөр зүтгэлээ ийнхүү төр засагтаа үнэлүүлж байна.
Улсын аваргынх Говь-Алтай аймгаас Хэцийн хүрэн удмын буур, Дарви сумаас сутай омгийн хуц, Увс аймгаас Өлгийн улаан ухна авч малынхаа сүргийн бүтцийг сайжруулжээ.
Ж.Баттулга, Т.Байгалмаа нарын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж:
2011 онд Сумын аварга малчин
2016 онд Аймгийн аварга малчин
2023 онд Улсын аварга малчнаар шагнагдлаа.






















Хариулт (0 )