khovd.mn

Шууд гэрээгээр өндөр төсөвтэй тендерүүдийг олгосоор байх уу?

“Ухаалаг гэрэлтүүлэг” хийх тендэрийг Оркантик компанид 395 сая төгрөгийн шууд гэрээгээр өгсөн нь хуульд нийцэх үү? Н.Эрдэнэцэцэг: “2024 оноос өмнө гэрээ шууд байгуулах заалт байгаа. Харин 2024 оноос хойш хуульд өөрчлөлт орж гэрээ шууд байгуулах боломжгүй болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль 2023 онд шинэчлэгдсэн байгаа. Өмнөх […]

0
252
Шууд гэрээгээр өндөр төсөвтэй тендерүүдийг олгосоор байх уу?

“Ухаалаг гэрэлтүүлэг” хийх тендэрийг Оркантик компанид 395 сая төгрөгийн шууд гэрээгээр өгсөн нь хуульд нийцэх үү?

Н.Эрдэнэцэцэг: “2024 оноос өмнө гэрээ шууд байгуулах заалт байгаа. Харин 2024 оноос хойш хуульд өөрчлөлт орж гэрээ шууд байгуулах боломжгүй болсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль 2023 онд шинэчлэгдсэн байгаа. Өмнөх хууль дээр нээлттэй тендер зарлаад 2 удаа амжилтгүй болсон тохиолдолд гэрээ шууд байгуулна гэсэн заалт байгаа.

Тэрнийхээ дагуу захиалагч буюу аймгийн ЗДТГ-аас санал болгоод гэрээ шууд байгуулах нь захиалагчийн эрх үүрэг.

Тэгэхээр ямар компанитай гэрээ байгуулсныг бид нар мэдэх боломжгүй.

Манайх болохоор тендер шалгаруулалт хуулийн хүрээнд амжилтгүй боллоо, та дараагийн асуудал, арга хэмжээгээ авна уу гэдэг зөвлөмжөө өгдөг.

Яг одоогийн байдлаар манай Худалдан авах ажиллагааны газар дээр ийм ийм компани, ийм ийм алдаатай байна гэсэн улсын байцаагчийн дүгнэлт болон албан шаардлага миний гар дээр ирээгүй байна.

Мөн захиалагч ямар компанитай шууд гэрээ байгуулсныг би мэдэхгүй. Өнөөдөр тухайн ажлын гүйцэтгэл ямар хувьтай явагдаж байгааг захиалагч талаас асуусан нь зөв байх.

Хуулийн шинэчлэлтэй холбоотой шууд гэрээ байгуулах тухай заалтыг хүмүүс мэдээгүй байж болно.

Монгол Улсын ЗГ-ын 2024 оны 7 дугаар сарын 17-ны 04 дүгээр тогтоолоор Галданбот хааны ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай байдаг.

7 сарын 23-ны өдөр захиалагч буюу аймгийн Засаг даргаас /Х.Батболд/-оос манайд хамтарч ажиллаачээ, зөвлөмж өгөөчээ гэсэн албан бичиг ирсэн байдаг.

Төлөвлөгдөөгүй гэнэтийн ажил гарсан тэр үед нь та бүхэн эрх үүргийнхээ хүрээнд л захиалагчаас өөрсдөө шийдвэрээ гаргах ёстой гэдэг арга зүйн зөвлөгөө өгсөн.

Нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарлавал энэ ажлын хугацаа нь амжихгүй гэж зөвлөсөн.

Хийгдсэн ажилд манайх хяналт тавих эрх зүй манайд байхгүй.

Энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна лээ.” хэмээн ярьсан юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл